x

Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу?

Хүн төрөлхтөн сансарт хөл тавьсан мөчөөс хойш өөр гарагт суурьшина гэх төсөөлөл зөвхөн шинжлэх ухааны уран зөгнөл байхаа больж, бодит зорилго болон хувирчээ. Өнөөдөр энэ хүсэл мөрөөдлийн төвд Ангараг гараг буюу Улаан нүдэн оршиж байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 28-ныг Марсын өдөр болгон тэмдэглэдэг нь ч энэ чиглэлийн эрэл хайгуул хэр идэвхтэй байгааг илтгэнэ.

Одоогийн байдлаар Ангараг гарагийг эзлэн суух тухай хамгийн тодорхой зорилтыг АНУ л тавьж байна. Онолын хувьд хүнтэй нислэгийг 2030 он гэхэд хийх боломжтой гэж үздэг ч колончлолын бодит төлөвлөгөө хараахан тодорхойгүй байгаа. Ангараг дээр анхны суурин байгуулах тухайд XXI зууны төгсгөл рүү л шилжих магадлалтай.

SpaceX компанийн тэргүүн Илон Маск 5–7 жилийн дотор хүн Ангарагт хөл тавина гэж мэдэгдсэн. Гэвч энэ нь зөвхөн техник, санхүүгийн хувьд бус, хүний эрүүл мэнд, сэтгэлзүй, хууль эрх зүйн олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай амбиц юм. Нөгөө талаас, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Ангараг дээр АНУ-ын туг хатгана хэмээн амлаж байсан ч энэ нь илүү улс төрийн уриа, бодит байдалтай нийцэх эсэх нь эргэлзээтэй.

Харин сансарт суурьшуулах мөрөөдөлтэй зэрэгцэн, шинэ зэвсэглэлээр өрсөлдөх санаархал ч дагалдаж байна. Генерал Стивен Уайтингийн зүгээс сансрын орон зайд Америкийн зэвсгийг байрлуулах ёстой гэж мэдэгдсэн нь энхийн судалгаа, аялал жуулчлалаас илүүтэйгээр геополитикийн ноёрхлыг чухалчилж байгааг харуулна. Хэрэв энэ бодлого хэрэгжвэл сансар судлал зөвхөн шинжлэх ухааны дэвшил бус, дэлхийн улс төрийн хурц сэдэв болох төлөвтэй.

Эх сурвалжууд: Izvestia, MRG Online.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ гадаадын 139 төслийн буцалтгүй санхүүжилтийг цуцаллаа 37 мин Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга нээгдлээ 38 мин ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав 39 мин Хүнд машин механизмын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сургалтын төсөл хэрэгжиж эхэллээ 40 мин Монгол, Хятадын газрын тосны хамтын ажиллагаа шинэ шатанд шилжинэ 41 мин “Эдүтэн” цахим системийг Монголын бага боловсролд үе шаттай нэвтрүүлж байна 42 мин “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн багш бэлтгэх ажил эрчимжиж байна 43 мин Засгийн газрын хуралдаан эхэлж, нүүрсний экспорт, хууль эрх зүйн төслүүдийг хэлэлцэж байна 44 мин “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэллээ 45 мин Монгол, Польш хоёр улсын иж бүрэн түншлэлийг бататган, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 46 мин Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 47 мин Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ 48 мин Аж үйлдвэрийн үйлдвэрлэл 7.9 их наяд төгрөгт хүрч, 17 хувиар өсөв 50 мин Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт эхэллээ 6 цаг 16 мин Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон сууц барина 6 цаг 18 мин Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл өгчээ 6 цаг 19 мин Б.Мөнгөнтуул Хятадын Жу Жинерт хожигдож, тавдугаар байр руу ухрав 6 цаг 21 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ Хөвсгөлд үргэлжилж байна 6 цаг 46 мин Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? 7 цаг 3 мин Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? 7 цаг 4 мин
iИх уншсан
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Юун актуализаци вэ…эээ? Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлэ... Монгол, Кубын уран бүтээлчид соёлын хамтын ажиллагаагаа өргө... Х.Нямбаатар: 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаалтанд... Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг заналхийлсэн Г.Ганхуягийг цагдан х... “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажил 21 аймагт хэрэг... Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанба... Хятад, Америкийн худалдааны дайн: Ямар үр дагаварт хүргэж бо... Хятад: АНУ “харилцан татвар ногдуулах” буруу практикийг бүрм... Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахаар Засгийн ... Хөвсгөл аймагт электрон тамхи худалдахыг хориглов Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Ою...
Top