Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлийн хүрээнд энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалттай экскаваторуудаар техник хэрэгслийн баазыг шинэчиллээ.
Тодруулбал, БНХАУ-ын “Sany” үйлдвэрийн жижиг оврын зургаан экскаватор, дэлхийн шилдэг “Cat” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Barlo World” компаниас 1.9 шоо метр багтаамжтай шанагатай “Cat330” том оврын экскаваторыг нийлүүлээд байна. Эдгээр техник хэрэгслийг Геодези, усны барилга, баригдсан байгууламжийн газар (ГУББГ), ОСНААУГ болон нийслэлийн дүүргүүдэд хуваарилан, хүлээлгэн өгөх юм.
Өнгөрсөн 2024 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар парк шинэчлэлийн хүрээнд зам, цас цэвэрлэгээ болон нийтийн ариун цэврийн чиглэлээр нийтдээ 80 гаруй техник, тоног төхөөрөмжийг худалдан авчээ. Тухайлбал:
-
2024 оны аравдугаар сард таван төрлийн 33 машин техникийг хүлээлгэн өгсөн. Үүнд:
-
Цас цэвэрлэгч, түрэгч, давс цацагч – 10 машин
-
Шүүрт машин – 8
-
Бага оврын цас цэвэрлэгч – 10
-
-
Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн хог хаягдал соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн байна.
Нийслэлийн хэмжээнд байгалийн гамшиг, цаг агаарын эрсдэлтэй нөхцөл байдалд бэлэн байдлыг хангах, мөн хотын цэвэрлэгээ үйлчилгээ, ус зайлуулах байгууламжийн засвар арчлалтыг сайжруулах зорилгоор техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл үргэлжилж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Хот тохижилтын газар, ОСНААУГ