x

Трампын 25%-ийн тариф дэлхий дахинд цочрол үүсгэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 26-нд гадаадын бүх автомашин болон сэлбэг хэрэгсэлд 25 хувийн тариф тогтоох шийдвэр гаргаснаа зарлаж, дэлхийн авто үйлдвэрлэлийн салбарт томоохон цочроо үүсгэлээ. Энэхүү шийдвэр нь дөрөвдүгээр сарын 3-наас хэрэгжиж эхэлнэ.

CNN: Тарифын шинэ бодлого нь даяарчлалын эсрэг худалдааны дайн эхлүүлж буй алхам хэмээн дүгнэсэн. Трамп шийдвэрээ гаргахдаа “найз нь дайснаасаа дор байх нь олонтоо” хэмээсэн бөгөөд АНУ-д үйлдвэрлээгүй бүх машин, сэлбэгт 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн. Үүний нөлөөгөөр хэрэглэгчид үнийн ачааллыг үүрэх магадлалтай.

The New York Times: АНУ-д нийлүүлэгддэг Канад, Мексикийн автомашины үнэ дунджаар 6000 ам.доллараар өснө хэмээн Cox Automotive тооцоолжээ. Эдийн засагчид автомашины үнийн өсөлт нь үйлдвэрлэл хумих, ажилгүйдэл нэмэгдэх аюул дагуулна гэв. Одоогоор АНУ-д авто болон сэлбэг үйлдвэрлэлд 1 сая, дилерийн төвүүдэд 2 сая хүн ажиллаж байгаа аж.

Reuters: Тарифын мэдэгдэл General Motors, Ford зэрэг авто үйлдвэрлэгчдийн хувьцаанд шууд нөлөөлж, GM-ийн хувьцаа 8%-иар, Ford ба Chrysler-ын хувьцаа 4.5%-иар буурсан бол Азийн Toyota, Honda, Hyundai-ийн хувьцаа 3-4%-иар унажээ. Tesla-ийн хувьцаа ч 1.3%-иар буурсан байна. Трамп энэ тариф нь Tesla-д ашигтай байж магадгүй гэж онцолсон ч Элон Маск өөрөө тарифыг сэлбэгийн үнэд сөрөг нөлөөтэй хэмээн анхааруулсан байна.

NBC: TikTok-ийг худалдах асуудлыг дурдахад, Трамп хэрэв тус платформыг АНУ-д зарах бол нөхцөлд бэлэн хэмээгээд “Хятадын татварыг хөнгөлж магадгүй” гэж мэдэгджээ. TikTok АНУ дахь үйл ажиллагаагаа түр зогсоосон ч Трампын мэдэгдлийн дараа дахин сэргээжээ.

Associated Press: Канадын Ерөнхий сайд Марк Карни энэ тарифыг “Канадын эсрэг шууд довтолгоо” хэмээн тодорхойлж, Америктай харилцах тусгай комисс хуралдуулсан байна. Канадын авто салбарт шууд 125,000, холбоотой салбарт 500,000 хүн ажилладаг тул тариф нь эдийн засагт хүчтэй цохилт болохыг онцолжээ.

Эх сурвалж: iz.ru, CNN, The New York Times, Reuters, NBC, AP.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үйлдвэрлэлийн осол 2 дахин нэмэгдэж, ХАБЭА-д цахимжилт, хиймэл оюуныг нэвтрүүлнэ 12 цаг 46 мин "Тусгаар тогтнол" шүлгийг 21 аймаг, нийслэлд зэрэг уншина 12 цаг 47 мин Хэнтий, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа 12 цаг 48 мин Их хэмжээний зээл амласан зарын дагуу иргэд залилуулж байна 12 цаг 48 мин “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-нд болно 12 цаг 50 мин 858 нэр дэвшигчийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгажээ 12 цаг 52 мин Монголын сурагч шатарчид дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ 12 цаг 53 мин Зеленскийн гэр бүлийн орлого 2024 онд өсөв, Путин дэлхийн өндөр орлоготой төрийн тэргүүнүүдийн 28-д жагсав 12 цаг 56 мин Гэр бүлийг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ 12 цаг 58 мин Японд зээлийн картын луйврын хохирол дээд хэмжээнд хүрч, хиймэл оюуны тусламжтайгаар тэмцэж эхэллээ 13 цаг 0 мин Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа 16 цаг 30 мин ХЭҮК-аас УИХ-ын даргад 24 дэх илтгэлээ өргөн барилаа 16 цаг 31 мин Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 16 цаг 32 мин Ази тивийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа болно 16 цаг 33 мин Словенийн Домен Превц трамплин харайлтын дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо 16 цаг 34 мин МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль эрх зүйн орчныг чангатгахыг дэмжлээ 16 цаг 35 мин Төгрөгийн карт Хонгконгт ашиглах боломжтой боллоо 16 цаг 35 мин BFMTV: Ле Пений өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг даван заална 18 цаг 10 мин Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч магадгүй 18 цаг 11 мин Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 18 цаг 24 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top