Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн (NHL) “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын домогт довтлогч Александр Овечкин “Баффало Сейбрз” багийн эсрэг хийсэн тоглолтод нэг шайб оруулж, нийт гоолынхоо тоог 890 болголоо. Ингэснээр тэрбээр NHL-ийн бүх цаг үеийн хамгийн олон гоол оруулсан тоглогч болох Канадын Уэйн Гретцкигийн 894 гоолтой амжилтад ойртож, ердөө 4 гоолын зайд үлдлээ.
Овечкин энэ тоглолтод нэг гоолоос гадна хоёр оновчтой дамжуулалт хийсэн бөгөөд энэ улиралд 37 гоол, 26 дамжуулалттайгаар үргэлжлүүлж байна. Тэрбээр мөн 140 дэх удаагаа нэг тоглолтод гурваас дээш оноо авч байгаа нь NHL-ийн түүхэнд 19 дүгээрт бичигдэх үзүүлэлт болжээ.
Вашингтоны баг энэ улиралд 73 тоглолт хийж 103 оноо цуглуулан Нийслэлийн дивизионыг тэргүүлж байна. Улирлын үлдсэн 9 тоглолтын эхнийх нь дөрөвдүгээр сарын 2-нд “Бостон Брюинз”-ийн эсрэг болно. Энэ тоглолтуудын явцад Овечкин Гретцкигийн амжилтыг даван гарч магадгүй байгаа тул NHL-ийн комиссар Гэри Беттмэн түүний тоглолтуудыг У.Гретцкитэй хамт үзэхээ өмнө нь мэдэгдсэн юм.
Эх сурвалж: ТАСС.