Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин бөгөөд сүүлийн өдрүүдэд нийслэлд уг өвчний тохиолдол нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээр одоогийн байдлаар:
-
Батлагдсан тохиолдол: 141
-
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй: 80
-
Эдгэрсэн: 51
-
Сэжигтэй тохиолдол: 141
-
Хавьтал болсон хүн: 7220
Улаанбурханы халдварын голомт нь ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулиуд орчимд бүртгэгдэж байна. Иймд хамт сурдаг, ажилладаг хүүхэд, иргэд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, халдвараас өөрсдийгөө болон бусдыг хамгаалах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна.
Вакцин нь улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга бөгөөд өмнө нь вакцинд хамрагдаагүй, эсвэл хоёр тунгаа бүрэн хийлгээгүй иргэд яаралтай нөхөн дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам.