Сирийн шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа бямба гарагт олон нийтэд танилцууллаа. "Бүтээн байгуулалт ба өөрчлөлтийн засгийн газар" хэмээн нэрлэгдэж буй уг сайд нарын танхимд аш-Шараагийн хамтран зүтгэгчид голчлон багтсан байна.
Онцлог нь Башар Асадын дэглэмийг шүүмжилж байсан Христ шашинт эмэгтэй Хинд Кабават Нийгмийн асуудал, хөдөлмөрийн сайдаар томилогдсон явдал байв. Мөн өмнөх засгийн газраас томилогдсон Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нар албан тушаалдаа үлдсэн байна.
Түр Ерөнхийлөгч Аш-Шараа шинэ засгийн газрын гол зорилго нь:
-
Сирийг сэргээн босгох
-
Үндэстний эв нэгдэл, иргэн бүрийн эрхийг хангах
-
Авлигатай тууштай тэмцэх
-
Армийн чадавхыг сайжруулах
-
Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хэмээн онцолжээ.
Эх сурвалж: AFP.