Өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-нд нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, төвийн аймгуудын зүүн хойд, зүүн аймгуудын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан болон явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй бөгөөд хур тунадас орохгүй байна.
Салхины хувьд нутгийн зүүн хагаст баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, харин говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Агаарын температур:
-
Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн,
-
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -2...+3 градус,
-
Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус,
-
Бусад нутгаар +3...+8 градус байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар.