АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Токио хотод Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатанитай хийх уулзалтын өмнө мэдэгдэл хийхдээ, “Япон улс бол Хятадын Коммунист намын зүгээс хүч хэрэглэх явдлыг гаргуулахгүй байх тал дээр манай улсын гол түнш” хэмээн онцоллоо. Уг мэдэгдлийг "Kyodo" агентлаг дамжуулжээ.
Хариуд нь сайд Гэн Наката “Япон, АНУ хоёр бол харилцан итгэлцэлд суурилсан стратегийн түншүүд бөгөөд Энэтхэг, Номхон далайн бүс нутгийг нээлттэй, чөлөөтэй байлгах үзэл баримтлалыг хамтран хэрэгжүүлнэ” гэв.
Энэхүү уулзалт нь П.Хегсет АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноос хойш хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын анхны нүүр тулсан уулзалт болсон юм.
Мөн хоёр орны сайд нар Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн хамтаар Номхон далайн Ивожима арал дээр болсон дэлхийн II дайны үеийн ширүүн тулалдааны дурсгалын ёслолд оролцлоо.
Эх сурвалж: TASS, Kyodo News.