x

Улаанбаатарын баруун хэсгийг дулаан, цахилгаанаар хангах ТЭЦ-5 станцыг Баянголд барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд шинээр 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станц барихаар төлөвлөжээ.

Тус станц нь газар, нүүрс, усны хангамжийг нэг дор шийдсэн, байгаль орчинд ээлтэй байх бөгөөд Улаанбаатарын баруун бүсийн хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанаар хангахын зэрэгцээ, импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулах ач холбогдолтой юм.

ТЭЦ-5 станцын ерөнхий зохион байгуулалтад дараах байгууламжуудыг урьдчилсан байдлаар тусгажээ:

  • Үндсэн цех

  • Захиргааны байр

  • Цахилгааны дэд станц

  • Нүүрс буулгах талбай

  • Үнс хадгалах, ачих байгууламж

  • Цаашид өргөтгөл хийх боломжтой нөөц талбай

Хангах бүсүүд:

  • Таван шар

  • 21 дүгээр хороолол

  • Хилчин хотхон

  • Баянхошуу

  • 3, 4 дүгээр хороолол

  • Нэгдүгээр хороолол

Уг бүтээн байгуулалт хэрэгжсэнээр Улаанбаатар хотын баруун бүсийн төвлөрсөн дулааны ачааллыг хөнгөвчлөх, цахилгааны хараат байдлыг бууруулах томоохон үр нөлөөтэй гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Эх сурвалж: НЗДТГ, Төслийн мэдээлэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зогсоолын маргаанаас үүдэлтэй тоглоомон буутай танхайралт гарчээ 1 мин “3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо 3 мин Улаанбурхан өвчний тохиолдол 141-д хүрч, сургууль орчмоор голомтлон гарч байна 4 мин Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг эхэллээ 7 мин Монгол Улс өндөр хүчин чадалтай супер компьютерын төвтэй болох төсөл хэрэгжүүлж байна 10 мин Трампын 25%-ийн тариф дэлхий дахинд цочрол үүсгэв 1 цаг 18 мин Чөлөөт бөхийн ААШТ: Монголын эрэгтэйчүүд гурван медаль хүртлээ 1 цаг 26 мин Хонконгоос Мьянмарт 51 хүний бүрэлдэхүүнтэй аврагчдын баг хүрэлцэн очлоо 1 цаг 27 мин Сирийн түр Ерөнхийлөгч Аш-Шараа шинэ засгийн газраа танилцууллаа 1 цаг 27 мин АНУ, Япон хоёр Хятадыг тогтоон барих чиглэлээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв 1 цаг 28 мин Мьянмарт болсон газар хөдлөлт 1600 гаруй хүний аминд хүрч, олон улс тусламж үзүүлэхээ мэдэгдлээ 1 цаг 29 мин Алиса Лю уран гулгалтын ДАШТ-д түрүүлж, АНУ-д 18 жилийн дараах алтан медалийг авчирлаа 1 цаг 30 мин ​​​​​​​УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно. 1 цаг 31 мин Овечкин NHL-ийн түүхэн дээд амжилтад 4 гоол дутуу үлдлээ 1 цаг 32 мин Монгол, Шведийн парламентын бүлгүүд цахим уулзалт хийв 1 цаг 32 мин Нутгийн зүүн хагас цасжиж, салхи ширүүснэ 1 цаг 33 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа 2025-03-28 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-03-28 “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно 2025-03-28 Бичил бизнесийг дэмжих 579 төсөлд 13.8 тэрбум төгрөгийн зээл олгов 2025-03-28
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг...
Top