x

Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр сарын эхний долоо хоногт ерөнхийдөө хоног хоорондын өөрчлөлт багатай, температурын хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, салхины хурд харьцангуй их байх магадлалтай байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр нийт нутгаар харьцангуй дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байна.

Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын тогтворгүй өдрүүд үргэлжилнэ. Энэ сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр салхи ихтэй хуурай үеүд үргэлжлэн ажиглагдах тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулахын зэрэгцээ агаар мандал дахь нарийн ширхэглэгт тоос тоосонцорын агууламж нэмэгдэх тул нийт иргэд эрүүл мэнддээ онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөж байна. 

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх нутаг, Ховдын зүүн хойд, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.  Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Хөвсгөлийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зогсоолын маргаанаас үүдэлтэй тоглоомон буутай танхайралт гарчээ 3 мин “3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо 5 мин Улаанбурхан өвчний тохиолдол 141-д хүрч, сургууль орчмоор голомтлон гарч байна 6 мин Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг эхэллээ 8 мин Монгол Улс өндөр хүчин чадалтай супер компьютерын төвтэй болох төсөл хэрэгжүүлж байна 12 мин Трампын 25%-ийн тариф дэлхий дахинд цочрол үүсгэв 1 цаг 19 мин Чөлөөт бөхийн ААШТ: Монголын эрэгтэйчүүд гурван медаль хүртлээ 1 цаг 27 мин Хонконгоос Мьянмарт 51 хүний бүрэлдэхүүнтэй аврагчдын баг хүрэлцэн очлоо 1 цаг 28 мин Сирийн түр Ерөнхийлөгч Аш-Шараа шинэ засгийн газраа танилцууллаа 1 цаг 29 мин АНУ, Япон хоёр Хятадыг тогтоон барих чиглэлээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв 1 цаг 30 мин Мьянмарт болсон газар хөдлөлт 1600 гаруй хүний аминд хүрч, олон улс тусламж үзүүлэхээ мэдэгдлээ 1 цаг 31 мин Алиса Лю уран гулгалтын ДАШТ-д түрүүлж, АНУ-д 18 жилийн дараах алтан медалийг авчирлаа 1 цаг 31 мин ​​​​​​​УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно. 1 цаг 32 мин Овечкин NHL-ийн түүхэн дээд амжилтад 4 гоол дутуу үлдлээ 1 цаг 33 мин Монгол, Шведийн парламентын бүлгүүд цахим уулзалт хийв 1 цаг 34 мин Нутгийн зүүн хагас цасжиж, салхи ширүүснэ 1 цаг 35 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа 2025-03-28 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-03-28 “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно 2025-03-28 Бичил бизнесийг дэмжих 579 төсөлд 13.8 тэрбум төгрөгийн зээл олгов 2025-03-28
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг...
Top