x

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 5.1 их наяд төгрөгт хүрчээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөгт хүрсэн нь 2024 оны мөн үеийнхээс 747.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, уг өсөлтөд уул уурхай, олборлолтын салбар 492.9 тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 129.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох салбарын нийт үйлдвэрлэл

  • 3.5 их наяд төгрөгт хүрч, 492.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.
  • Металлын хүдэр олборлолт 280.4 тэрбум төгрөг,
  • Хүрэн нүүрс олборлолт 204.1 тэрбум төгрөгөөр өсжээ.
  • Төмрийн хүдэр, хүрэн нүүрс, цайрын баяжмал, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний биет хэмжээ 4.1-92.3 хувиар өссөн байна.
  • Харин төмрийн хүдрийн баяжмал, цэвэршүүлээгүй алт, баяжуулсан нүүрс, чулуун нүүрс, газрын тос, мөнгөний баяжмал 0.1-13.6 хувиар буурсан байна.

Боловсруулах аж үйлдвэрийн салбар

  • Ус, ундаа шүүс, ноолууран сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, нүүрсэн шахмал түлш, хэвийн боов, шингэн сүү, янжуур тамхи зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.8-87.3 хувиар өсжээ.

Борлуулалтын хэмжээ буурсан үзүүлэлттэй гарчээ

  • Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 7.1 их наяд төгрөгт хүрсэн нь 2024 оны мөн үеийнхээс 971.8 тэрбум төгрөгөөр буурсан байна.
  • Үүнд уул уурхай, олборлох салбарын борлуулалт 1.3 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
  • Нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.7 их наяд төгрөг,
  • Газрын тос олборлолт 26.8 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Гадаад зах зээл дэх борлуулалт

  • 2025 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.8 их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэн нь нийт борлуулалтын дийлэнх хувийг эзэлж байна.
  • Үүний 4.7 их наяд төгрөг нь уул уурхай, олборлох салбарт хамаарч байна.
  • Уул уурхайн гадаад борлуулалтын бүтцэд:
    • 42.4% - нүүрс,
    • 52.7% - металлын хүдэр,
    • 3.4% - газрын тос,
    • 1.5% - бусад ашигт малтмалын олборлолт тус тус эзэлжээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмчийг сулла! П.Батчулуун эмчийг сулла! 16 цаг 19 мин The MongolZ баг VALORANT Challengers 2025 тэмцээний хоёрдугаар шатанд шалгарлаа 16 цаг 34 мин Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдийн засагжуулах шаардлагатай 16 цаг 39 мин Жо Байдены автомат гарын үсэг АНУ-д шуугиан дэгдээв 16 цаг 39 мин "Наурыз 2025" арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулна 16 цаг 42 мин Монгол Улсын Их Хурал, ОУПХ хамтран хүний эрхийн асуудлаар цахим уулзалт зохион байгууллаа 16 цаг 43 мин Дональд Трамп АНУ-ын Боловсролын яамыг татан буулгах зарлигт гарын үсэг зурлаа 16 цаг 45 мин Кирсти Ковентри ОУОХ-ны анхны эмэгтэй, анхны африк ерөнхийлөгчөөр сонгогдов 16 цаг 46 мин Гуравдугаар сарын 21 – Дэлхийн яруу найргийн өдөр 16 цаг 47 мин Монгол, Буриадын хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэх талаар санал солилцов 16 цаг 48 мин Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ 16 цаг 51 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа 16 цаг 55 мин Цахим хөгжил, мэдээллийн технологийн чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулахад БНЭУ-тай хамтран ажиллана 17 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан 18 цаг 40 мин ЦХИХХЯ, “И-Монгол академи” УТҮГ хамтарсан уулзалт зохион байгууллаа Уржигдар 19 цаг 50 мин Энхийг сахиулагчид Кипр Улсад Монгол Улсаа сурталчиллаа Уржигдар 18 цаг 54 мин “И-Монгол академи” УТҮГ, ШШГЕГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 28 мин Путин Трамп хоёр Украин дахь сөргөлдөөний зохицуулахаар ярилцан тохиров Уржигдар 13 цаг 46 мин Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг боллоо Уржигдар 12 цаг 59 мин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээв Уржигдар 12 цаг 15 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Эмчийг сулла! П.Батчулуун эмчийг сулла! Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдий... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ
Top