x

Ц.Элбэгдорж: Новшнууд гучин хоёр жил Бат-Үүлийг шийтгэх гэж зүтгэсэн, мөрөөдсөн, төлөвлөсөн

Ерөнхиийлөгч асан Ц.Элбэгдорж Хотын дарга асан Э.Бат-Үүлийг ял сонсоол буй асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "2021 оны 12 дугаар сарын 16. Энэ өдрийг "муухай өдөр" гэж би бичлээ. Нарны туяа сулхан тусах өвөл цагийн бүүдгэр, бас чимчигнүүр, гялалзуур өглөө. Хөл бөмбөгийн тайлбарлагч Балжиннямын тухай хэн ч итгэх аргагүй зүйл сонсов. Хүрэл зүрх ч хайлам хүнд мэдээ.

Тэр хөл бөмбөгийн хосгүй тайлбарлагч төдийгүй, хосгүй хүмүүн байлаа. Тааралдсан хүн бүртээ эерэг, дулаан, тааламжит эрчим хүч бэлэглэгч. Тийм хүн байхыг бүгд мөрөөдөж болох ч тэр хувь зохиолыг ганц хоёрхон нь эзэгнэдэг юм. Түүнийг эзэгнэгч тийм хосгүй нэгэн бол Балжинням.

Дахиж түүнтэй уулзахгүй болчихлоо гэдэгтээ хүн бүр итгэхгүй байх шиг. Аргагүй, аргагүй. Тэр зөвхөн хөл бөмбөгийг шүтэн үзэгчдийн зүрх сэтгэлд бус түүний дуу хоолойг сонссон, дүрийг харсан бүх хүнд дэндүү дотно, ах дүү, анд найз нь болсон хүн л дээ. Тийм хүнийг "гайхамшиг гэхгүй бол" өөр хэнийг гайхамшиг гэх билээ.

Хүний сэтгэл бол хүрэн буурал зүрхтэй нь адил эмзэгхэн эрхтэн л дээ. Түүнийг их цочроосон, их гуниглуулсан нулимстай мэдээг тэр мартаж чаддаггүй юм.

Бат-Үүлийг шоронд илгээж байгаа шуугиан мөн л энэ орой гал адил дүрэлзээд ороод ирэв. "Энэ чинь ямар муухай өдөр вэ" гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. Бат-Үүлийн тухай бичих надад хэцүү. Өөрийнхөө тухай бичиж байгаатай ялгаагүй санагдаад байдаг юм. Харин азаар Үүлийн тухай, болж буй үйл ажиллагааны талаар чамгүй их хүн бичиж, бас бичсээр байна. Тэр бүхнээс миний бодож байгаатай давхацсаныг жиргээнд хэсэг хуваалцав. Гэхдээ л хэн ч бичихгүй, хэлэхгүй тийм үг үлдээд байх шиг.

Бат-Үүлийг шоронд хорих боломжгүй л дээ. Учир нь эрх чөлөө бол шоронгоос давсан хүч юм. Бас "Бат-Үүлээ энэ хэд хорилоо, Монгол улс шударга улс болж байна" гэж чин сэтгэлээсээ итгэх хүн ховор. Харин ч эсрэгээрээ. Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн нөхцөл байдал энэ оронд дордлоо гэж л үзэж байна. Ингэснээр Монголын бие даасан байдал, тусгаар тогтнол, урагшлах хөгжих боломжид учрах хор хохирол нэмэгдэж байгаа юм. Яахав нэг хэсэг нь хорсолоо тайлж баярлаж баясах биз. Тэгэж баясах эрх чөлөөг нь хүртэл олгох, хадгалах гэж явдгаа ч Үүл хэлсээр, үзүүлсээр байгаа. Мөн Монгол улс ардчилсан, эрх чөлөөтэй байх явдлыг буруу гэдэг хэсэгт Бат-Үүлийг ялласан нь таатай мэдээ болж сонсогдох нь дамжиггүй.

Энд бас нийгмийн сэтгэл зүйд тааруулан, юмыг хар цагаантай, сонголттой авч үзээд байгааг зориуд тэмдэглэх хэрэгтэй. Хүүг нь гэмт хэрэг үйлдээгүйг хууль шүүх нотолж цагаатгажээ. Буурал Үүлийг бол шоронд явуулах ёстой гэж үзжээ. Батүүл тухайн асуудал босоход өөртөө биш хүүдээ илүүтэй санаа зовж байсныг бүгд харсан, сонссон. Чулуудай ч "тэр шалгаруулалтыг аав огтоос мэдээгүй" гэж саяхан шүүхийн байрны гадаа тодотгож хэлнэ лээ. "Та нар миний хүүгийн оролцоотой компанийг сонгожээ. Энэ саналаа эргэж хараач. Өөр аж ахуйн нэгжийг сонгооч" гэж хүртэл тэр олны өмнө ил хэлж байсан.

Түүнийг ойлгох ухаан хайрла. Дарга нар өөрийн үр хүүхэд, ах эгч дүүс, танил талдаа нууж тендер, бизнес, мөнгө өгдөг. Батүүл дарга харин хүүгээ ил тод, бусдын сонгон шалгаруултаар гараад ирэхэд ажлыг нь хийлгэхгүй юм. Дээрхи утгатай бичвэрийг Цэнддоо толилуулж байсныг хараагүй, уншаагүй гэх үү! Баабар "Манай хүү энд шалгаруулалтад тэнцсэн байна, хотын даргын хүүхэд болохгүй, та нар захиалагчаа солиоч" гэж иргэдийг цуглуулан гуйж байсан нь зурагтаар гарч байсныг санаж байна уу? Даанч загасны ой 8 секунд!" гэж сануулсаар сууна.

-Бат-Үүлийг хүүдээ албан тушаалаа урвуулан тендер авч өгч гэнэ, улс олны хөрөнгийг ийм байдлаар завшиж гэнэ, авлига авч гэнэ...Та ийм юманд итгэх үү! 1989 оноос хойш тэрээр шилэн хоргонд амьдарч байгаа хүн. Бид хоёрт наадаг шүлс дэндүү адилхан бөгөөд одоо ч хатаагүй байгаа. "Ардчилалаа өөрсдөө гутаасан. Идэж уусан. Эд хөрөнгө, эрх мэдэлд шунасан. Шонд өлгө, шоронд хий" гэцгээдэг. Гэхдээ Батүүл тийм гэм хийгээгүй. Хийх ч хүн биш. Ардчилалд хүн бүрийн амыг барих, хүслийг гүйцэлдүүлэх зорилго байхгүй. Харин хүн бүрийн үгээ хэлэх, өөрөөрөө байх эрхийг хангах хамгаалах үүрэг бол бий. Ямар ч албан тушаал, эд хөрөнгөд шуналаар биш шударгаар хандах ёстой. Бат-Үүл ийм л зарчимтай хүн.

Түүнд нэг л асуудал бий. Монголоо эрх чөлөөтэй, жинхэнэ бие даасан улс болгох гэж л тэр зүтгэсэн. Ардчилал, эрх чөлөөг амьдралаа гэж үзсэн. Атаархал хорсол, доромжлол гутаалтыг салхи шиг л сөрсөн. Бат-Үүл үүнийхээ төлөө, Монголдоо, эрх чөлөөндөө амь шиг хайртай байсныхаа төлөө яллуулж байгаа юм. Хууль байсан ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа нь бас л адил хуулиар дууссан. Иймээс хууль бус ял. Хууль бусаар хүнийг яллах, хорих бол хуулийн хариуцлага хүлээдэг хариуцлагатай алхам. Монголын хууль ч ийм, Монгол улсын нэгдэж орсон олон улсын хууль ч ийм. Иймээс л Бат-Үүлийн ял зохиомол, хоёр нүүртэй, дэндүү утгагүй болчихоод байгаа юм. Энэ бол ардчилсан улсын биш арчаагүй улсын дүр төрхийг бодитоор илэрхийлдэг нэг зүйл.

Ардчилал бол нэг хоёр хүнээс болоод унаад байдаг ч тогтолцоо биш. Хүн бүр амьдрал, ажил, хувь заяандаа эзэн болчихвол тэгтлээ их хараагаад баймаар ч нийгэм биш. Гэхдээ хараах хүртэл ардчиллын саванд багтдаг учир хэн хүнгүй түүнд талтай байдаг юм. Үүл бид хоёрын хувьд бодлоо хэлье. Хараах талд нь Үүл бид хоёрыг тавьчих. Ерөөх талд нь бусдыг тавьчих. Дахиад бид хоёрт хамаагүй нэг зүйл нэмж хэлье. Та хараалгаж гутаалгаж байгааг нь эсвэл ерөөлгөж магтуулж байгааг нь, алийг нь дагахаа дэмжихээ өөрөө шийд. Хүний орчлонгийн өргөс бүхнийг бид хоёр түүгээд эс дуусгах ч, ургасан цэцэг бүрт баярлах талархах эсэхээ өөрөө шийд. Сонголт бол жинхэнэ эрх чөлөө гэдгийг Та нар эс мэдэх биш.

Новшнууд гучин хоёр жил Бат-Үүлийг шийтгэх гэж зүтгэсэн, мөрөөдсөн, төлөвлөсөн. Одоо л түүнийгээ арайхийж гүйцэлдүүлж, яллаж байгаа юм. Ийм ял цагийн шалгуур даахгүй. Харин тэр лалар яллагчийг цаг хугацаа мөнхөд яллана. Ийм байсан, цаашид ч тийм байх болно. Эрх чөлөөг хүсэх хүсэл шиг их хүч энэ хорвоод байхгүй. Бат-Үүлтэй хамт зөнгөөрөө орших Монголын эрх чөлөө, зовсон ардчиллыг шоронд хийлээ гэж баясаж болох ч, энэ бүхэн эндүүрэл байсныг ирэх өдрүүд нотлоно.

Бат-Үүл бол шүүхийн яллах дүгнэлтэд бичсэн шиг юмыг хэзээ ч хийхгүй. Түүнд тийм хүмүүжил, зуршил байхгүй. Түүний үнэт зүйл дотор тийм юмны орон зай үгүй. Тэр хөрөнгөд, баялагт, баянд шунадаг хүн биш. Тэр сайн бүхнээ, олсон бүхнээ Монголдоо зориулж ирсэн л хүн. Тэр Монголтойгоо хамт эрх чөлөөгөө олсон. Эрх чөлөөгөө Монголтойгоо цуг орхино, үлдээнэ гэж л яваа хүн. Энэ тухайгаа одоо яг шоронгийн хананы цаана тэр тэрлэж суугаа. Удахгүй бүгд юу бичсэнийг нь унших болно.

Түүний биеийг хорих байр, өргөстэй торны цаана түгжиж болох ч зүрх сэтгэлийг нь шоронд байлгах аргагүй юм. Шоронг хүн барьж босгодог ч, нийтийн эрх чөлөөг Бат-Үүл шиг хүн бүтээдэг юм. Монгол улсын ардчилал, монголчуудын эрх эрх чөлөөнд "муухай өдөр" тохиосон ч Монголын өмнө мянга мянган сайхан өдөр байгаа гэдэгт би үл эргэлзнэ" хэмээн бичжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • зочин (172.70.147.76)
    энэ этгээд өөрийнхөө хэн болсоныг мэдрэхээ больжээ. монголын ард түмэн чинийхээр хичнээн муухай ч , чам шиг амьтадыг гадарлах болсон.
    2021 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (172.69.45.132)
    Энэ 2ыг одоо Зориг агсныг хөнөөсөн хэргээр шийтгэх хэрэгтэй
    2021 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (172.70.147.44)
    Шоронд сууж бх хүн нь чи шүү
    2021 оны 12 сарын 21 | Хариулах
  • zochin (172.69.252.148)
    argaggui shu ene 2 barag 1 hun bolchihson hanaas ni ch harsan hulgaich tonuulch aluurchin haragdaad bdag yma.
    2021 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    Элбэгдоржийг барьж шоронд нь хийх цаг нь болсон. Улсын хөрөнгөөр тоглож, ард түмнийг ядуурлын ангал руу түлхсэн хүн хог!!! Элбэгдоржид Монголын төлөө хийж бүтээсэн юу ч байхгүй!!! Элбэгдорж өөрийгөө хагартлаа баяжуулж хөрөнгөжиж чадсан хог!
    2021 оны 12 сарын 20 | Хариулах
  • Самбуу (172.69.252.148)
    Ардчлалын загалмайлсан эцэг ахмад партизан буурал даргыг маань яажгаан болдоо. Хөөрхий АН эвтэй байж лидерүүдээ хэлс хэргээс аврах хэрэгтэй байна. Алтанхуягын засгыг унагаадаг хамгийн том алдаа ард түмний дунд хүчээ авсан зөөлөн чихтэй засаг байсан юм. Эвт шаазгай буга барина
    2021 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (172.69.252.148)
    Ардчилсан хувьсгалын түүчээ буурал партизаныг минь яаж байгаан бол доо. хөөрхий АН нам дотроо эвтэй хүчтэй байж лидерүүдээ хэлс хэргээс аврах цаг нэгэнт иржээ. Алтанхуягын засгыг яах гэж унагаав даа. Тун харамсалтай ард түмний дунд үнэхээр хүчээ авсан нэр сайтай зөөлөн чихтэй засаг байсан юм
    2021 оны 12 сарын 20 | Хариулах
  • Партизан (172.69.252.150)
    Бат-Үүл баатарыг шоронд хийх бол монголын коммунистуудын өс хонзонгийн тооцоо бодолт, тэдний хорсол тайлалт түүн дээр үггэлжилнэ. Тэд одоо түүнийг Зориг агсаны аллагатай холбоно. Адрчилалын төлөө мөр зэрэгцэн боссон монголын ардчилалын 2 алтан хараацайг биенээ егүүтгэсэн болгож тэд хорслоо тайлна. Тэд үүгээр ханахгүй. АН-ыг тараах, ардчилагчдыг шоронд хорих эрхэм зорилгоо биелүүлнэ.
    2021 оны 12 сарын 20 | Хариулах
    • Лхагважав
      Үнэн.
      2021 оны 12 сарын 20
    • har hereenuudiig altan haraatsai gedeg utaggui nershlee odoo boloi ymar ymnii altan bdgiin.
      2021 оны 12 сарын 20
  • Элбэгдорж олон юмны өмнө Батүүлийн улаан нүүрийг улалзуулж байсныхаа төлөө социализмын үеийн комнистуудыг шагнадаг байсан улсын баатар болгон шагнасан Батүүл энэ шагналыг аваад хотын дарга байхдаа дураараа дуригсаны хар гай одоо гарч байна. (172.69.252.148)
    Ард
    2021 оны 12 сарын 19 | Хариулах
  • Батжаргал (172.69.252.150)
    Бат-Үүл энэ ардчилсан нийгэм байгуулах үйлст гавъяа байгуулсан төдийгүй хотын даргаар ажиллаж байхдаа хотын хөгжлийн суурийг тавьсан хүний хувьд хэн ч маргахгүй биз гэхдээ дайны хажуугаар дажин гэж энэ бүтээн байгуулах үйлст тэдний цэргүүд көө мөн их цавчаа хийж хөрөнгө мөнгөө зузаатгасан нь өөр дээр нь бууж байгаа бололтой ялангуяа хүү Чулуудай аавынхаа нэрийг арай их худалдсан нь өгөөш болсон байх даа тун харамсалтай.
    2021 оны 12 сарын 19 | Хариулах
    • Ха ха батүүл гавьяа байгуулсан гэчихжээ хорчин чөтгөр
      2021 оны 12 сарын 19
  • бөөн өрөгдөл өгсөн (172.68.132.161)
    Хүзүүгүү хулгайч луйваряаан одоо удахгүү чиний ээлж ирнэ. Чиний бизнёсийг нь булаасан хүнүүс
    2021 оны 12 сарын 19 | Хариулах
    • Араас нь удахгүйээ!! Монголын номер 1 дайсан хүзүүгүй! Бузар
      2021 оны 12 сарын 19
  • Mongolkhuu (162.158.179.37)
    Har pizdaaa mini odoo chinii eeelj menget niimdorjoo bas neg camer bgaa shuu
    2021 оны 12 сарын 18 | Хариулах
  • zochin (172.69.45.134)
    Bat-uuliin hiisen buteeseniig hench hezee ch ugui hiij chadahgui
    2021 оны 12 сарын 18 | Хариулах
    • Zl chi
      2021 оны 12 сарын 18
  • М.Төмөрбаатар (172.69.252.134)
    Би ч яг ийм л бодолтой байдаг.1989 1990 онд монголд юу болсоныг хэн хэн унтаа монголыг сэрээсэнийг мэдээллийн хэрэгсэлээр сайн зөв талаас нь харуулах хэрэгтэй.Тэр үед бүх зүйлээ даргын цохолтоор хэрэглэж даргын үгийг үг дуугүй биелүүлж үг хэлэх эрх чөлөөгүй хөмөрсөн тогоон мэт нийгэм байсан.Тэр он жилүүдийг одоо 2022 онтой харьцуулж харвал Ардчиллын галыг асаасан хүмүүст хэдэн тэр бум мөнгөөр шагнасан ч багасана.
    2021 оны 12 сарын 18 | Хариулах
    • Иргэн
      Зөв, ардчилалыг нухчин дарах санаархал шүү дээ Ундармаа Хаянхярвааг торгоод явуулсан харин Батүүлийг хорих гэнэ, энэ шүүх яачсан газар вэ Бүх шүүгчийг соль
      2021 оны 12 сарын 18
    • Ха ха ха
      2021 оны 12 сарын 18
  • Зочин (172.69.45.132)
    чи гутлаа тослоод зангиагаа засч байна уу
    2021 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (172.69.45.132)
    новнууд гэдэг та ч орно буурал ч орно
    2021 оны 12 сарын 18 | Хариулах
    • уншигч
      Soliotoo ... чи ч бас новшнуудын нэг .
      2021 оны 12 сарын 18
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ 4 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан болов 47 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 1 цаг 12 мин Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2025-04-25 Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025-04-25 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 2025-04-25 АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 2025-04-25 Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 2025-04-25 Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 2025-04-25 Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 2025-04-25 “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 2025-04-25 “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 2025-04-25 E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 2025-04-25 Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 2025-04-25 НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 2025-04-25 Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 2025-04-25 Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 2025-04-25 Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 2025-04-25 Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 2025-04-25 Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 2025-04-25
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ
Top