АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Төрийн департаментын бүтэц, зохион байгуулалтад томоохон өөрчлөлт хийх зарлигийн төслийг боловсруулж байгаа талаар “The New York Times” сонин мэдээллээ. Энэхүү төлөвлөгөө нь Төрийн департаментын үйл ажиллагааг оновчтой болгох, мөн үр ашиггүй зарцуулалт, эрх мэдлийг урвуулан ашиглах, залилангийн явдлыг зогсоох зорилготой гэж уг баримт бичигт онцолсон байна.
Төслийн дагуу дараах гол өөрчлөлтүүд тусгагджээ:
-
Бүс нутгууд дахь одоогийн товчоодыг татан буулгаж, оронд нь Евроазийн, Ойрх Дорнодын, Латин Америкийн, Энэтхэг-Номхон далайн гэсэн дөрвөн том “корпус” хэлбэрийн нэгж байгуулах.
-
Ардчилал, хүний эрх, дүрвэгсэд, цагаачлалын асуудал эрхэлдэг товчоод, мөн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах товчоог хаах.
-
Африкийн асуудал хариуцсан товчоог татан буулгаж, оронд нь:
-
Терроризмтой тэмцэх,
-
Байгалийн чухал нөөцийг стратегийн зорилгоор олборлох, худалдах чиглэлтэй шинэ нэгж байгуулах.
-
-
Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнууд дахь “хоёрдугаар зэрэглэлийн ач холбогдолтой” гэж үзсэн элчин сайдын яам, консулын газруудыг хаах.
-
Эдгээр бүс нутаг руу дипломатчдыг тусгай даалгаварт илгээх зохицуулалт оруулахаар тусгасан байна.
Төрийн департаментын энэхүү цомхон бүтэц, хязгаарлагдмал хүрээнд суурилсан шинэчлэл нь АНУ-ын гадаад бодлогын хандлагад өөрчлөлт оруулж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “The New York Times” сонинд нийтлэгдсэн энэхүү мэдээллийг “худал” хэмээн няцаасан байр сууриа олон нийтийн сүлжээгээр илэрхийлжээ.
Эх сурвалж: DW, The New York Times