x

Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх долдугаар сард БНХАУ-д болох бөгөөд энэ удаагийн тэмцээн 31 дэх удаагаа зохион байгуулагдаж, хоёр дивизонтой явагдана. Тивийн аваргын тэмцээний А дивизоны найман багийн зургаа нь 2026 оны дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө өрсөлдөх бол В дивизоны ялагч нь дараагийн удаагийн А дивизон руу дэвших эрх авах юм.

Өнгөрсөн жилийн В дивизоны аварга Индонез А дивизон руу дэвшсэнээр Тайванийн шигшээ баг 1984 оноос хойш анх удаагаа В дивизон руу унаж, энэ удаагийн тэмцээнд тоглохоор болсон байна. В дивизонд өрсөлдөх багуудыг тодруулах урьдчилсан шат дөрвөн бүс нутагт болж өнгөрсөн бөгөөд Монгол Улс тэдгээрийн нэгийг хүлээн авсан.

Улаанбаатар хотод болсон бүсийн тэмцээнд Монгол, Тайвань, Хонгконгийн шигшээ багууд өрсөлдсөнөөс Тайвань нэгдүгээр байраар шалгарч, шууд В дивизонд оролцох эрхээ авсан. Харин Монгол Улсын эмэгтэй шигшээ баг хоёрдугаар байраар шалгарсан бөгөөд энэ сарын 24-нд Монголыг В дивизонд тоглох эрхтэй болсныг FIBA албан ёсоор зарлалаа.

Энэ удаагийн В дивизонд Энэтхэг, Казахстан, Тайвань, Иран, Монгол, Тайланд, Күүкийн арлууд болон Таити улсын шигшээ багууд оролцох бөгөөд тэмцээний ялагч баг А дивизон руу дэвших эрхтэй болно. Харин А дивизонд Хятад, Япон, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Филиппин, Ливан, Индонезийн шигшээ багууд өрсөлдөхөөр болжээ.

Тоглолтын хуваарь, хэсгийн оноолт удахгүй тодорхой болох бөгөөд Монголын шигшээ баг түүхэндээ анх удаа В дивизонд өрсөлдөх гэж буй нь эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжлийн хувьд чухал ахиц, сорилт болох юм.

Эх сурвалж: FIBA, Монголын сагсан бөмбөгийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 1 цаг 9 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 3 цаг 57 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 4 цаг 0 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 4 цаг 4 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 4 цаг 6 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 4 цаг 8 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 4 цаг 10 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 4 цаг 11 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 4 цаг 14 мин Бирд 4 цаг 18 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 4 цаг 20 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 4 цаг 27 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 4 цаг 34 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 4 цаг 36 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 4 цаг 39 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 4 цаг 43 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 4 цаг 48 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 4 цаг 50 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 4 цаг 55 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 4 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top