x

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан болов

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болсон бөгөөд 29 орны 289 (эрэгтэй 165, эмэгтэй 124) тамирчин өрсөлдлөө.

Тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 18 жүдоч өрсөлдөхөд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн нар мөнгө, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртлээ. Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл (2019 онд хүрэл, 2024 онд алт, 2025 онд мөнгө) медальтан болсон бол Б.Ням-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар тус тэмцээний хоёр дахь медалиа, Т.Ариунзаяа анхны медалиа гардсан юм. Монголын баг тамирчид өнөөдөр багийн барилдаанд зодоглоно.

Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид өмнө нь нийт 26 алтан медаль хүртсэн ба Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлд (2024 онд) гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрхэмбаяр нар аваргалж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 36 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 40 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 45 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 49 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 1 цаг 8 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 2 цаг 6 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 8 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 2 цаг 9 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 2 цаг 22 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 2 цаг 23 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 2 цаг 24 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 2 цаг 25 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 2 цаг 26 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 4 цаг 39 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 6 цаг 9 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 6 цаг 56 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 7 цаг 41 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 7 цаг 43 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 7 цаг 46 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 7 цаг 48 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top