x

E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх зорилгоор 2019 онд санаачлан хэрэгжүүлсэн E-Mongolia систем нь иргэдэд хялбар, шуурхай, ил тод үйлчилгээ үзүүлж буй үндэсний хэмжээний хамгийн том цахим систем болон өргөжиж байна. Тус систем нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 23 байгууллагын 181 төрлийн үйлчилгээтэйгээр албан ёсоор нээж, олон нийтэд үйлчилж эхэлсэн бол өдгөө 88 байгууллагын 1264 үйлчилгээг үзүүлж, өнөөдрийн байдлаар бүртгэлтэй хэрэглэгч, үйлчлүүлэгч иргэдийн тоо 2,000,000 -д хүрлээ.

E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр 17 настай Цогтбаярын Эгшиглэн тодорлоо. Ц.Эгшиглэн нь “Наран” ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч бөгөөд гадаад улсад их, дээд боловсрол эзэмших зорилготойгоор элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй аж. Тэрбээр 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр E-Mongolia аппликэйшнийг гар утсандаа татаж, бүртгэлээ шинээр үүсгэн, анхны авсан үйлчилгээ нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт” байжээ.

Тэрээр “Миний хувьд гадаад улс руу суралцахаар төлөвлөж байгаа бөгөөд хамгийн хэрэгтэй материалаа E-Mongolia системээс авч болдог гэдгийг мэдээд шинэ хэрэглэгч болсон. Үйлчилгээг авахад ямар нэгэн асуудалгүй, түргэн, шуурхай байгаа нь үнэхээр таалагдсан. Гэхдээ өөрийгөө 2 сая дахь хэрэглэгч болно гэж үнэхээр төсөөлөөгүй. Анх энэ мэдээг сонсоод итгэж өгөхгүй байсан ч маш их баяртай байна. Хамгийн гол нь хаанаас ч, цаг заваа хэмнээд өөрт хэрэгтэй үйлчилгээгээ авчихна гэдэг нь хялбар санагдсан. Гэр бүл, сургуулийн удирдлага болон ангийн минь найзууд хүртэл баяр хүргээд өөрийгөө их л азтай байна гэж бодож байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“И-Монгол академи” УТҮГ-ын зүгээс 2 сая дахь хэрэглэгчтэйгээ албан ёсоор уулзаж, үнэ бүхий зүйл, гарын бэлэг гардуулан цаашдын хичээл, сурлагад нь өндөр амжилт хүссэн юм.

Иргэдийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэх зорилготой E-Mongolia систем нь сар бүр дунджаар 17,000 гаруй шинэ хэрэглэгчээр цар хүрээгээ тэлж, цахим шилжилтийн амжилтыг өдөр бүр бататгаж байна. 2025 оны 04 дүгээр сарын байдлаар тус системд 7245 шинэ хэрэглэгч бүртгүүлээд байна.

Цаашид хиймэл оюун ухаанд суурилсан зөвлөмжийн систем, автомат хариулагч, дата анализын дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар хөгжүүлэн нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа нь цахим засаглалыг улам боловсронгуй болгох чиглэлд чухал алхам болж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 4 цаг 17 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 5 цаг 21 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 5 цаг 22 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 5 цаг 23 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 5 цаг 24 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 5 цаг 25 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 5 цаг 27 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 5 цаг 30 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 5 цаг 33 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 5 цаг 48 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 6 цаг 11 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 6 цаг 17 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 7 цаг 39 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 10 цаг 27 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 10 цаг 30 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 10 цаг 34 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 10 цаг 36 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 10 цаг 38 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 10 цаг 40 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 10 цаг 42 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top