Монгол, Оросын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн ажилтан, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар талууд тохиролцлоо. Энэ талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн ректор Трофимов Юрий Анатольевич нар уулзалтын үеэр санал солилцжээ.
Сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын үеэр хоёр улсын түүхэн найрамдалт харилцаа, ялангуяа зам, тээврийн салбарт чухал байр суурь эзэлдгийг онцолж, Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих бүтээн байгуулалтын ажлуудад мэргэшсэн инженер, техникийн ажилчид шаардлагатай байгааг дурдсан юм.
Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн ректор Трофимов Юрий Анатольевич тус сургууль нь Дорнод Сибирь болон Алс Дорнодын ууган их сургуулиудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд шинэ чиглэлээр мэргэжлийн ангиуд нээж, сургалтын тогтолцоогоо улам боловсронгуй болгож буйг онцолсон байна.
Талууд цаашид:
-
Монгол оюутнуудыг тус сургуульд инженер, техникийн чиглэлээр сургах,
-
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамруулах,
-
Зам тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад гар бие оролцох мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам