x

Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ

Төгрөг нуурын ордтой холбоотой эрх мэдэл, албан тушаалын зөрчил байж болзошгүй гэх мэдээллийг иргэд болон холбогдох байгууллагууд Авлигатай тэмцэх газар (АТГ) болон Улсын Ерөнхий Прокурорын газарт хүргүүлсний дагуу энэ сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа албан ёсоор эхлээд байна. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд мэдээлэл өглөө.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, мөн 22.10-д заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэл нээсэн бөгөөд одоогийн байдлаар холбогдох иргэн, хуулийн этгээдүүдийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокурорын зүгээс мэдэгдэж буйгаар энэ нь мөрдөн шалгах ажиллагааны эхний шат бөгөөд нотлох баримтыг бүрдүүлж, хэргийн бодит нөхцөл байдлыг тодорхой болгох явцад явж байгаа аж.

Хэрэг бүртгэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу нотолбол зохих нөхцөл, баримтуудыг цуглуулж, уг асуудлыг хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх зорилготой анхан шатны ажиллагаа юм. Иймд одоогийн байдлаар хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах асуудал яригдаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэдгийг албаны эх сурвалж онцоллоо.

Мөн прокурор Ц.Гансүлдийн мэдээлснээр, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас өнөөдрийн байдлаар таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй байгаа аж. Гэсэн ч уг асуудлыг нэн яаралтай, ил тод байдлаар шалгах зорилгоор хамтарсан ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тухайн ордтой холбоотой бүх мэдээлэл, баримтыг нарийвчлан шалгаж байгаа гэдгийг тэмдэглэсэн юм.

Энэ нь төрийн өмчит стратегийн орд газрыг ашиглахтай холбоотой олон нийтийн анхаарал татсан томоохон асуудал болсон бөгөөд шалгалтын явц, үр дүн нь нийгэмд хүлээлт үүсгээд байна.

Эх сурвалж: Нийслэлийн прокурорын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 22 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 28 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 1 цаг 50 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 4 цаг 38 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 4 цаг 41 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 4 цаг 45 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 4 цаг 47 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 4 цаг 49 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 4 цаг 51 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 4 цаг 52 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 4 цаг 55 мин Бирд 4 цаг 59 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 5 цаг 0 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 5 цаг 8 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 5 цаг 15 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 5 цаг 16 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 5 цаг 20 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 5 цаг 24 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 5 цаг 28 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 5 цаг 31 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top