Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Завхан аймгийн төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны хүсэлтийн дагуу зохион байгуулсан бөгөөд авлигын эсрэг мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Авлигын эсрэг хууль тогтоомжоор олон нийт, ялангуяа төрийн албан хаагчдын дунд авлигыг үл тэвчих ёс суртахууныг төлөвшүүлэх, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах зорилгоор ийм төрлийн сургалтуудыг цахим болон танхимын хэлбэрээр тогтмол зохион байгуулж байгаа юм. Тус сургалтаар дамжуулан авлигын эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх талаар мэдээлэл өгч, төрийн албан тушаалтнуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэв.
Авлигатай тэмцэх газар нь бүх шатны төрийн байгууллага, албан хаагчдыг уг сургалтад хамруулах боломжийг нээлттэй байлгаж байгаа бөгөөд хүсэлтэй байгууллагууд https://iaac.mn/training холбоосоор орж хүсэлтээ илгээх боломжтой юм.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар