x

УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсаас ирээд гэрийн тусгаарлалтад оржээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, өнөөдөр (2021.12.06) эх орондоо ирлээ.

2021 оны арван хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд үргэлжилсэн айлчлалаар тэрбээр Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, БНЭУ-ын Гадаад харилцааны сайд др. Сүбрахманьям Жайшанкар, Төмөрлөгийн сайд  Рам Чандра нарын зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны парламент хоорондын болон худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо.

Айлчлалын үр дүнд Монгол, Энэтхэгийн хамтран хэрэгжүүлж буй Газрын тосны үйлдвэрийн төслийг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж дуусган, үйлдвэрийг ашиглалтад оруулах талаар хоёр тал хамтын хүчин чармайлт тавих нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Түүнчлэн Энэтхэгийн мэдээллийн технологийн ололт амжилтаас суралцах,  Монгол Цахиурын хөндийг Улаанбаатарт байгуулахад хамтран ажиллах, “Болливуд”-тай кино урлагийн салбарын хамтын ажиллагаа эхлүүлж, тус студийн зарим киноны зураг авалтыг Монголд хийх, Монголын коксжсон нүүрсийг Энэтхэгт экспортлох шинэ шугам нээх зэрэг УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосон асуудлуудыг Энэтхэгийн тал дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Ковид-19 цар тахлын эсрэг хамтран тэмцэж, харилцан тусламж дэмжлэг үзүүлж байгаа сайн жишгийг цаашид үргэлжлүүлж, эрчимжүүлэх, парламентын бүлгүүд, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг илүү шинэ түвшинд гаргах нь чухал гэдэгт хоёр тал санал нэгдлээ.

Олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажиллаж, бие биеийг дэмжиж ирсэн уламжлалаа цаашид хэвээр хадгалж, дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг дэлхий нийтийн үйл хэрэгт хамтын хувь нэмэр оруулах эрмэлзэл дүүрэн байгаагаа нотоллоо.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжсэн энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой, үр дүнтэй айлчлал боллоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар айлчлалаа өндөрлөж, эх орондоо ирээд УОК-оос баримталж буй хорио цээрийн дэглэмийн дагуу гэрийн тусгаарлалтад орсон байна. Тэрбээр МАН-ын 30-р их хурал болон бусад төлөвлөсөн арга хэмжээндээ цахимаар оролцох юм.

Түүнтэй хамт айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд мөн тусгаарлалтын дэглэмийг мөрдөж эхэлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ 5 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан болов 47 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 1 цаг 12 мин Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2025-04-25 Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025-04-25 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 2025-04-25 АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 2025-04-25 Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 2025-04-25 Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 2025-04-25 Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 2025-04-25 “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 2025-04-25 “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 2025-04-25 E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 2025-04-25 Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 2025-04-25 НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 2025-04-25 Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 2025-04-25 Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 2025-04-25 Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 2025-04-25 Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 2025-04-25 Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 2025-04-25
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ
Top