Улаанбаатар хотод үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 10 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 11 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 10 хэм дулаан байна.
Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхитай, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөдийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна
Цаг агаарын урьдчилсан төлөв: 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.