x

Говь тал хээрийн нутгаар хуурай салхитай байна

Улаанбаатар хотод үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, түр зуур  секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө 19 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур  секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө 19 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур  секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө 17 хэм дулаан байна.

Өнөөдөр Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас үргэлжлэн орж, ихэнх нутгаар салхи шуургатай, ялангуяа говь тал хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх  нутгаар  түр зуур  секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс  2 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр,  Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 4-9 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд  баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23, 26-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 24-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмчийг сулла! П.Батчулуун эмчийг сулла! 4 цаг 42 мин The MongolZ баг VALORANT Challengers 2025 тэмцээний хоёрдугаар шатанд шалгарлаа 4 цаг 58 мин Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдийн засагжуулах шаардлагатай 5 цаг 3 мин Жо Байдены автомат гарын үсэг АНУ-д шуугиан дэгдээв 5 цаг 3 мин "Наурыз 2025" арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулна 5 цаг 5 мин Монгол Улсын Их Хурал, ОУПХ хамтран хүний эрхийн асуудлаар цахим уулзалт зохион байгууллаа 5 цаг 7 мин Дональд Трамп АНУ-ын Боловсролын яамыг татан буулгах зарлигт гарын үсэг зурлаа 5 цаг 9 мин Кирсти Ковентри ОУОХ-ны анхны эмэгтэй, анхны африк ерөнхийлөгчөөр сонгогдов 5 цаг 10 мин Гуравдугаар сарын 21 – Дэлхийн яруу найргийн өдөр 5 цаг 11 мин Монгол, Буриадын хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэх талаар санал солилцов 5 цаг 12 мин Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ 5 цаг 14 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа 5 цаг 18 мин Цахим хөгжил, мэдээллийн технологийн чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулахад БНЭУ-тай хамтран ажиллана 5 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан 7 цаг 3 мин ЦХИХХЯ, “И-Монгол академи” УТҮГ хамтарсан уулзалт зохион байгууллаа 19 цаг 31 мин Энхийг сахиулагчид Кипр Улсад Монгол Улсаа сурталчиллаа 20 цаг 27 мин “И-Монгол академи” УТҮГ, ШШГЕГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 21 цаг 53 мин Путин Трамп хоёр Украин дахь сөргөлдөөний зохицуулахаар ярилцан тохиров Өчигдөр 13 цаг 46 мин Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг боллоо Өчигдөр 12 цаг 59 мин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээв Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Эмчийг сулла! П.Батчулуун эмчийг сулла! Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдий... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ
Top