x

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам, эвслийн зардлын дээд хэмжээг тогтоох аргачлалыг баталлаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 6 дугаар сарын 9-ний өдрийн Лхагва гарагт явуулахаар Улсын Их Хурлаас товлон зарласан билээ. 

Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний аудитын газартай хамтран сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох аргачлалыг баталлаа. 

Аргачлал батлагдсанаар Үндэсний аудитын газраас нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох юм. Нам, эвсэл, нэр дэвшигчид нь тогтоосон зардлын дээд хэмжээнд багтааж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод тайлбарлан таниулах, сурталчлах ажлаа зохион байгуулна. 

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгогч өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэлтэй нийт сонгогчдын мэдээлэлтэй танилцах, сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа сонгуулийн бүх хэсэгт хяналтын тооллого хийх, санал авах байранд санал авах үеийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хяналтын камер байрлуулах, сонгуульд оролцож саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийх зэрэг онцлог зохицуулалтууд тусгагдсан юм.

Сонгуулийн санал авах байрны хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, хяналтын тооллогын ажиллагааг баримтжуулах зорилгоор байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах, камерын бичлэгийг хадгалах, хамгаалах, устгахтай холбоотой харилцааг зохицуулсан “Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журам”-ыг Сонгуулийн ерөнхий хороо Цагдаагийн ерөнхий газартай хамтран баталлаа. 

Санал авах байранд суурилуулах хяналтын камерын, дуу-дүрсний мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах боломжтой дүрс бичлэгийн техник, хэрэгсэл нь Монгол Улсын стандарт MNS6423:2019 “Теле хяналтын системийн техникийн ерөнхий шаардлага”-ыг хангасан байх шаардлагыг журамд тусгажээ. 

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 1 цаг 57 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 1 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 2 цаг 3 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 2 цаг 3 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 2 цаг 4 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 2 цаг 6 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 2 цаг 6 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 2 цаг 7 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 2 цаг 8 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 2 цаг 9 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 2 цаг 14 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 2 цаг 15 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 2 цаг 16 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 2 цаг 17 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 2 цаг 19 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 3 цаг 47 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 4 цаг 0 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 4 цаг 6 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 4 цаг 11 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 4 цаг 22 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top