x

Х.Баттулгын сонгуулийн гол технологи нь Сү.Батболд уу?

Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засаг, улс төрийн хямралд орсон монголчуудын чихэнд цэцэг ургуулж, “60 тэрбум”, “Монгол ялна” уриагаар тоглолт хийж Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь дөрвөн жилийн өмнөх түүх. Тэрээр Ерөнхийлөгч болсон цагаасаа УИХ-ын хуулиудад хориг тавьж, 21 аймгаар тойрохоос өөр гавьтай ажил хийсэнгүй.

Түүний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байгаа ч сонгуулийн кампанит ажлаа хэдийн эхлүүлж, УИХ-ын гишүүн Сү.Батболдыг гол байгаа болгожээ. Яг л 2017 оны сонгууль шиг. Тухайн үед М.Энхболдыг 60 тэрбумын хэрэгтэн, хятад үндэстэн гэсэн хар технологиор ялалт байгуулсан. Харин 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол пиар оффшор луу чиглэжээ. Сү.Батболд болон нэр бүхий хүмүүсийг Нью-Йоркийн шүүхэд өгч тоо томшгүй хөрөнгөтэй гэх мэдээллийг судлаач Ганаа гэх мэт тойрон хүрээлэгчдээрээ сэвүүлэх болов. Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд томилогддог прокурор Ц.Насанбат гэгч БЗД-ийн шүүхэд “Маш нууц” гэсэн далбаан дор нэхэмжлэл гаргаж, энэ нэхэмжлэлдээ үндэслэн гадаадын шүүхэд хандахаар үнэ өртөг өндөртэй хуулийн фирм хөлсөлсөн байгаа юм.

Төрийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэс Оюутолгой, Засгийн газар Сү.батболдтой холбоотойгоор ямар нэгэн гомдол хэрэг зарга үүсгээгүй гэдгээ албан бичгээр гаргаж өгсөөр байтал Ц.Насанбат прокурор төрийн байгууллага, Засгийн газрын нэрийг барьж “хуурамч” нэхэмжлэл гаргасан гэх. Хуулийн фирмд мэдээлэл боож өгсөн эзэн нь  “MDS” хуулийн компанийн үүсгэн байгуулагч хуульч Ж.Майзориг. Тэрээр  2013 онд Монголын төмөр зам ТӨХК-д төмөр замын зөвлөх үйлчилгээ нэрээр 6 сая ам.долларын хэрэгт холбогдож Женкогийн төмөр замын хэргээр хамт шалгагдаж байсан хүний нэг.

Ингэж Ерөнхийлөгчийн даалгавартай Нийслэлийн Прокурорын орлогч Ц.Насанбат нэхэмжлэл гаргаж, тухайн нэхэмжлэлийг нь үндэс болгож Ж.Майзориг “King and Spalding” хуулийн фирмид материал бөөгнүүлж өгч, энэ гүтгэлгээ тролчдоороо сэвүүлж байна.

Сонгуулийн өмнөх улс төр улайсч гадны шүүх гэсэн нэрэн дор өрсөлдөгчөө харлуулах "оффшор" гүтгэлэг улам төгөлдөржсөөр байна.

Б.Анхмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Сайнбаяр. (66.181.161.106)
    Баттулга уг нь зөв зүйл амлаад түүнийгээ хэрэгжүүлэх гэж хугацаа алдсан.Багаа маш муу бүрдүүлсэн.Тамгын газрын дөрга зөвлөхүүд.гээд нэр хүнд нь уначихсан хүмүүс.Шашналынх хүмүүс бна.Одонгий нь журам зөрчөад тараачихдаг.Ламбаа.Болд ийм юмнууд юу зөлөдөг юм.Оюунэрдэнэ зөвлөхүүдээ сонгосныг хар.
    2021 оны 02 сарын 21 | Хариулах
  • зочин (66.181.161.106)
    Одоо бол ерөнхийлөгчид шудрага ёсыг тогтоох өмч хувьчлалаар үнэгүйдүүлж авсан зүйлийг улсад хурааж авах.Тийм зоригтой ааьын хүү хэрэгтэй.Түүнээс их хурал засгийн газраар дамжаад муу юм хийж гаршчихсан нуруугиы нь авсан морь.мотор нь цохисон машин шиг хүн хэрэггүй.
    2021 оны 02 сарын 21 | Хариулах
  • зочин (66.181.161.106)
    Баттулга улс төрийн соёл гаргах хэрэгтэй.Нэг удаа 6 жилээр гэсэн хужль гарсан учраас миний бие дахин нэр дэвшихгүй гэхэд л том соёл.Түүнээс биш ямарч хамаагүй аргаар ерөнхийлөгчид дэвших гээд намыхантайгаа хор найруулаад.ҮХЦ гишүүдийг ганцахрчлан уулзаад 1сая төгрөг өгнө ч гэх шиг цэцэг ургуулсан юм яриад улам л нэр хүндээ барахын нэмэр.Улс төрийн тактик маш буруу бна.Хүний амаар явж бна шүү.Анхаар.
    2021 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.76.31)
    Өмнөх ерөнхийлөг, ерөнхий сайд нар шиг эх орноо тонон дээрэмдсэнгүй, хулгай хийсэнгүй. Хулгайчдыг чадлаараа гэсгээлээ, эх орноос хулгайлагдсанзүйлсийг наашлуулахаар маш олон улс төрч нэртэй гаруудтай саадыг даван үзэлцэж байна. Эрүүл сэтгэхүйтэй нийт масс ард нь харин байна даа.
    2021 оны 02 сарын 21 | Хариулах
  • зочин (66.181.161.106)
    Ерөнхийлөгч өарөө цэвэр байх.Шинжлэх ухааны мэдлэгтэй байх.Оюунлаг чанар харагдахгүй бна.Муйхараар зүтгэж болохгүй.Ерөнхийлөгч юу хийх ёстойг сайн ойлгосонгүй.
    2021 оны 02 сарын 21 | Хариулах
  • зочин (66.181.161.106)
    Баттулга ерөнхийлөгч юу хийх ёстойг ойлгоогүй.Хуучны нэгдлийн даргын арга барилаар ардчилсан монгол улсыг удирдах гэж оролдоод залуучуудад амаа таглуулж.Аргаа барахдаа бүх аймгаар алдөрт эхийн одон гардуулж.Өдөр бүхэн шахуу их хурал тараах.хориг тавих.1сая өгөх. гэх мэтийн тулга тойрсон асуудлаар явж бна.Сн бизнесмен байж болох ч төрийг удирдах чхдвөр.мэдлэг үнэхээр дутаж бна.Мөнгө чухалч ерөнхийлөгч мөнгө амлаад салбагнаад байх нь зохимжгүй.
    2021 оны 02 сарын 21 | Хариулах
  • saihnaa (111.199.60.172)
    ichdeggui site, hamgaaldag svg batbold chin ih yum husjee tee, tanaih yos zuigui hudaldagdsan site, huuli bus mungu tsugluulsan baihad ingej aduudald handdag, yaasan ichdeggui vee
    2021 оны 02 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 2 цаг 32 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 36 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 2 цаг 38 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 2 цаг 38 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 2 цаг 39 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 2 цаг 41 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 2 цаг 42 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 2 цаг 42 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 2 цаг 44 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 2 цаг 44 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 2 цаг 49 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 2 цаг 50 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 2 цаг 51 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 2 цаг 52 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 2 цаг 54 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 4 цаг 22 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 4 цаг 36 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 4 цаг 41 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 4 цаг 46 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 4 цаг 58 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top