x

Л.Оюун-Эрдэнэ: Эх орон минь 30 жилийн дотор АЗИЙН ИХ ХҮЛЭГ УЛС болон хөгжих болтугай!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ XVII жарны Цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн нэгний мэндчилгээ дэвшүүллээ.

"Амархан сайн байцгаана уу?

Ашдын билэгтэй шинийн нэгний мэнд дэвшүүлж,

Монгол Улсын

Айл өрх, иргэн бүхэнтэйгээ

Алсын зайнаас алгаа дэлгэн золгож байна аа!

Эх оронд маань төдийгүй, эргэх дэлхийн хүн төрөлхтөнд өнгөрч буй хулгана жил хүндхэн сорилтыг авчирлаа. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн огцом зогсолт 2009 онд тохиосон дэлхийн санхүүгийн  хямралаас гурав дахин хохирол учруулсныг эдийн засагчид онцолж байна. Бид 10 сарын турш энэ өвчнийг дотооддоо алдалгүй барьж чадсан ч энэхүү гамшиг биднийг бүтэн тойрсонгүй ээ. Цар тахлаас үүдэн нэгхэн жилийн өмнө 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг маань -6% болж агшлаа.  Энэ үзүүлэлтүүдээс улбаалж эдийн засагт, зах зээлд эргэх ёстой найман их наяд төгрөг гацсан байна.

Монголчууд бид эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч эмчлэх хүндхэн сорилттой нүүр тулж байна. Эвлэлдэн нэгдэх бүртээ хүчирхэгжин хөгжиж, талцан хуваагдах болгондоо уруудан доройтсоныг монголчууд та бидний эх түүх нотолдог. Бид хамтын итгэлцэл, тэсвэл тэвчээр, нэгдмэл “Алсын хараа”, сургаар биш судалгаанд үндэслэсэн цогц бодлогоор л энэ хүндрэлийг даван туулж чадна. Гацсан эдийн засгийн цусны эргэлтийг хурдасгаж, зогссон ажлын байрыг эргэн сэргээхээс өөрөөр цар тахлаас улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар ч боломжгүй юм. Тиймээс Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг батлаж, хэрэгжүүлж эхлэхэд бэлэн боллоо. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засаг сэргэж, иргэн, өрх бүрийн амьдрал урьдын хэмнэлд орно гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна.

Шинэ, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягт цаг алдалгүй шилжиж, эдийн засгаа нээх бэлтгэл хангагдахад “Нэг хаалга-Нэг шинжилгээ” туйлын чухал. Шинийн нэгний өглөө үүргээ гүйцэтгэж буй, өргөсөн тангарагтаа үнэнч төрийн албан хаагчид, нийт олныхоо төлөө нэг зорилгын доор нэгдэж, гэр гэртээ шинэлж байгаа ард иргэддээ гүн талархал илэрхийлье.

Энэ арга хэмжээний дараа нийт иргэдээ вакцинжуулах ажлыг нэн даруй эхэлнэ. Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засаг, нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах болно.

Монгол ахан дүүсээ!

Амны билгээс ашдын билэг гэдэг ардын сайхан үг бий. Хулгана жил хулжин одож, эзэндээ ээлтэй үхэр жил морилон ирлээ!

Удахгүй шинэ төлийн дуу цангинаж, шинэ бүхэн сэргэх болно. Шинийн нэгний өглөө шинэ бодлого, шинэ хандлага, шинэ улс төрийн соёлоор шинэ Засгийн газар ажиллах болно гэдгээ нийт ард түмэндээ илэрхийлье.

30 хэмийн хүйтэнд 30 мянган монгол хүн төв талбайдаа цуглаж, өнгөрсөн 30 жилийг цэглэж, цоо шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүссэн иргэдийнхээ итгэл тээсэн харцыг би хэзээ ч мартахгүй ээ.

Хүн бүрт хүртээмжтэй эдийн засагтай, байгалийн баялагтаа иргэд нь эзэн болсон, хангалуун дундаж давхарга зонхилсон, хөгжин дэвжсэн, хувь хүн биш хууль засагладаг шударга төр, засагтай шинэ Монголыг цогцлоох ажил амар байхгүй нь ойлгомжтой.

Монгол Улсын Засгийн газар эс үйлдэл хийхгүй ээ.

Магадгүй өнөөдөр давс мэт шорвог ч, хожмын Монголд амин тустай зоримог, хатуу, хүнд шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах болно.

Төв талбайд итгэн цугласан шигээ Монгол Улсын Засгийн газартаа эргэлзэлгүй итгэж, хүнд үеийг хамтдаа туулна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүрнээ итгэж байна. "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого ирж буй үхэр жил бодитоор хэрэгжиж эхэлсэн гарааны жил байх болно.

Эцэг дээдэс минь 30 жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилсөн шиг

Эх орон минь 30 жилийн дотор эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн АЗИЙН ИХ ХҮЛЭГ УЛС болон хөгжих болтугай.

Мөнх хөх тэнгэр биднийг өнөд ивээх болтугай!" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 2 цаг 6 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 10 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 2 цаг 12 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 2 цаг 13 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 2 цаг 13 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 2 цаг 15 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 2 цаг 16 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 2 цаг 17 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 2 цаг 18 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 2 цаг 19 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 2 цаг 23 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 2 цаг 24 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 2 цаг 25 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 2 цаг 26 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 2 цаг 28 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 3 цаг 56 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 4 цаг 10 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 4 цаг 15 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 4 цаг 20 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 4 цаг 32 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top