x

Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд хандав

УИХ-аар баталсан Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай,  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчлэн хориг тавьсан боловч УИХ-ын олонхи хоригийг хүлээж авахаас татгалзсан билээ.

Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр дээрх хуулиуд нь Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгүүлэхээр Цэцэд хүсэлт гаргав. Тэр энэ удаад өөрийн биеэр дээр Цэцэд очиж, Цэцийн дарга Н.Чинбат Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд хандаж, 

-Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Үндсэн хуулийн цэц дээр ирж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасны дагуу нийт ард түмнийг төлөөлдөг субьект. 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр батлагдсан Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр батлагдсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй асуудлууд олон байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар өөрийн биеэр ирж байна. Учир нь эрх баригч нам Үндсэн хууль зөрчин, олонхоороо хүч түрж ийм байдалд хүргэлээ. Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд санаа зовниж байна.

Миний санаа зовж буй гол асуудал нь дээрх хуулиуд батлагдсанаар институц хоорондын эрх мэдлийн тэнцвэр алдагдаж эхэлж байгаа явдал. Энэ нь эргээд ямар сөрөг үр дагавартай вэ гэхээр, УИХ өөрөө бага ард түмэн буюу ард түмний төлөөлөл байхаа больж байна. Цэц энэ асуудлыг хэлэлцэж, ард түмний талд шийдвэр гаргахыг хүсье” гэв.

Эрх баригчдын өдүүүлсэн Концесс, ЖДҮ гэмт хэргүүдийг сануулав

Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуульд оруулсан өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байгааг жишээлэхдээ эрх баригч намын Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон асуудлаар жишив.  Тэрбээр,  Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан гол шалтгаан нь Засгийн газрын сайдууд үнийн дүн ихтэй, том төслүүдийг концесс, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор авсан гэдэг асуудал байсан. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас давуу эрхтэйгээр, мөн концессын том гэрээнүүдийг авсан гэдэг шалтгаанаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан. Монголын төрд үргэлж нэг нам олонх байхгүй учраас энэ асуудлыг засах хэрэгтэй байгааг анхааруулав.

Ерөнхийлөгчид Цэцэд хүсэлт гаргасан гурав дахь тохиолдол болов

Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат “Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэц дээр анх удаа ирж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тодорхой таван субьект бий. Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурал, гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар, дөрөвдүгээрт, Монгол Улсын ерөнхий прокурор, тавд, Монгол Улсын дээд шүүх гэсэн ийм таван субьект Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргадаг. Өнөөдрийн байдлаар энэ таван субьектээс 16-17 хүсэлт ирсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс урьд нь олон жилийн өмнө хоёр удаа хүсэлт ирсэн байдаг. УИХ-аас хүсэлт ирж байгаагүй" гэв.

Хүсэлтийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор маргаан үүсгэнэ

Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад, Цэцийн гишүүнд томилбол татгалзах эрхгүйгээр 14 хоногийн дотор шууд маргаан үүсгэх зохицуулалттай аж. Хүсэлт нь процессын шаардлага хангасан эсэх, бусад нэмэлт шаардлага материал байгаа эсэхээс хамаарч маргаан үүсгэнэ. Цэцэд ирсэн гомдлыг 9 гишүүн тойргийн журмаар авч хэлэлцэж, маргааш үүсгэх эсэхийг шийддэг бөгөөд мөн гишүүн гомдол гаргасан асуудлаар маргаан үүсгэхээс татгалзах, өөрөө хэлэлцэхээс татгалзах зэрэг хуулийн зохицуулалттай байна.

Сануулахад, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзанддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг 2018 онд Ерөнхийлөгч санал болгосноор томилж байсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 2 цаг 17 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 21 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 2 цаг 23 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 2 цаг 23 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 2 цаг 24 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 2 цаг 26 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 2 цаг 27 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 2 цаг 27 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 2 цаг 29 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 2 цаг 29 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 2 цаг 34 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 2 цаг 35 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 2 цаг 36 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 2 цаг 37 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 2 цаг 39 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 4 цаг 7 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 4 цаг 21 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 4 цаг 26 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 4 цаг 31 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 4 цаг 43 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top