Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн дэд сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал гаргасан байна.
Харин Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар өөрийн цахим хуудаст мэдээлсэн байна.
Мөн Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг чөлөөлж оронд нь Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хурандаа Р.Чингисийг томилоод байна.