Засгийн газар Даваа гаригт буюу Хоёрдугаар сарын 8-ны өдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ.
Хуралдаанаар Цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг батлах аж.
Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Ерөнхий сайдын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд дээр ярьж байна. Даваа гаригт ээлжит бусаар Засгийн газар хуралдаж батална" гэсэн байна.
Мөн вакцины асуудал болон хөл хориог суллах талаар өнөөдөр ярилцжээ.