x

УИХ-ын гишүүн Сү.Батболдыг зохион байгуулалттай гүтгэсэн нь баримтаар нотлогдож эхэллээ

Судлаач Ганаа хэний захиалгаар гүжир гүтгэлгийн нийтлэл удаа дараа бичиж байна вэ? “Нөгөө Сү туучий чинь” нэртэй өгүүллийн хариулт болгож бодит  үйл явц, эх сурвалжийг  баримтаар өгүүлье.

Нью-Йоркийн шүүх гэх хэргийн бодит үнэн юу вэ?

Улстөрч Сү.Батболдыг гүтгэх зохиомол хэрэг зориудын захиалгатайгаар эхэлсэн байдаг. Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын нэр бүхий хүмүүсийг Засгийн газрын нэр барьсан гадны хувийн хуулийн коипаниас авлигал хээл хахуулийн хэргээр  шалгуулахаар өнгөрсөн аравдугаар сард Нью-Йоркийн шүүхэд хандаж байжээ. Энэ нь Монголоос захиалагч талын хүсэлтээр хийж буй гэсэн үг. Монгол Улсын ЗГХЭГ, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой ХХК, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар гэх мэт нэр бүхий төрийн байгууллагуудаас “Бид шүүхдээгүй, хандаагүй” гэсэн албан бичгээ гаргаж өгсөн.

Энэ нь Засгийн газар, төрийн байгууллагууд Нью-Йоркийн шүүхэд хандаагүй гэдгийг нотолж байна.  

Нэгэнт шүүхэд хэн нэгэн хандсан учир АНУ-ын шүүх үүнийг авч хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Нью-Йоркийн шүүх гаргасан гомдлыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ тийм ойлгож ядаад байх зүйлгүй. Иргэн Дорж, иргэн Тулгыг ч хэн нэгэн этгээд гадаадад яг ийм процессоор гадаадын шүүхэд өглөө гэхэд Монголд энэ мэтээр шаагиж болно. Гадаадад шүүхэд очиж гэх мэтээр хэлэх л байсан.

Нью-Йоркийн шүүхэд АНУ-ын хуулийн компани Засгийн газрын байгууллагын нэрийг хуурамчаар ашиглан Солонгосын иргэдийн Сү.Батболдод огтхон ч хамааралгүй өмчийг царцаах хүсэлтийг  гаргасан байдаг. АНУ-ын шүүхээс царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр ч гарч. Үүний дараагаар 2020 оны 12 дугаар сарын 9-нд буюу Засгийн газар огцрохоос бүтэн нэг сарын өмнө Сү.Батболдод холбогдох нэхэмжлэлээ АНУ-ын шүүхээс өөрсдөө баримтад тулгуурлан зогсоосон нь Нью Йоркийн шүүхийн вэб сайт дээр олон нийтэд ил тод гарчээ. Үүний дараагаар 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэр дурьдсан Солонгосын иргэдийн эсрэг гаргасан нэхэмжлэлээ АНУ-ын хуулийн компани нь өөрсдийн хүсэлтээр зогсоож байна гэдгээ мэдэгдсэн.

Тэгэхээр хэн ямар зорилгоор Засгийн газрын нэрийг барьж гадны шүүхэд  хандав.

Засгийн газрын эх сурвалжууд УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбогдуулан Нью Йорк болон гадаадын өөр улсад ямар нэгэн нэхэмжлэл гомдлыг гаргаагүй, гаргаагүй учраас татаж аваагүй гэдгээ албан баримт бичгээр  гаргаж өгсөөр байтал үүнийг өдгөө У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох шалтгаантай холбож, Засгийн газар нэхэмжлэл гаргасан мэтээр гуйвуулан тайлбарлах хүмүүс гарч ирж байна.

Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 2020.10.14-ний өдөр “Маш нууц” гэсэн бичгээр Сү.Батболдыг шалгуулахаар хэн гэдэг иргэн  хандав. Сү.Батболдод өөрт нь танилцах эрхийг нь өгөлгүйгээр хоёр сар гаруй “маш нууц” гэж хаачихаж байгаа нь ямар учиртай вэ?

Гадаадын хэвлэл, шүүхээр зохиомол хэрэг үүсгэж улстөрчдийн нэгнээ намнах гэсэн явуургүй хууль бус үйлдэл хаанаас, хэн зохион байгуулдгийг  олон нийт гадарлахтайгаа болсон. Тэндээс хэн гэдэг хүн захиалсан гэдэг хариултыг эрж болно. Бас хэний, ямар хүмүүс энэ мэдээллийг сошиалд зориуд сэвж, гүтгэлэг бичиж байгааг харах хэрэгтэй.

Манай улсын хууль хяналтын байгууллагааас энэ талаар тайлбар өгөхдөө Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат: -"УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэг байхгүй" гэсэн хариултыг удаа дараа өгч байв.

Судлаач Ганаа хэний захиалгаар гүтгэж байна вэ?

Судлаач гэх Ганаагийн бичиж байгаачлан БЗД-гийн шүүхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Оюу Толгой ХХК зарга үүсгэж Сү-гээс 713.575.000.000 төгрөг нэхэмжилжээ” гэж бичсэн нь ор үндэслэлгүй цэвэр гүтгэлэг юм. Учир нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Засгийн газраас ямар нэгэн гомдол гаргаагүй гэдгээ албан бичгээр хэдийнээ гаргаад өгчихсөн байгаа.

  • Нью-Йоркийн шүүхэд АНУ-ын хуулийн компани Засгийн газрын байгууллагын нэрийг хуурамчаар ашиглан Солонгосын иргэдийн Сү.Батболдод огтхон ч хамааралгүй өмчийг царцаах хүсэлтийг  гаргасан байдаг ч АНУ-ын шүүхээс царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр ч гарсан. Тэгтэл судлаач Ганаа “Apartment 716, The Knightsbridge 199, London,  SW71RH, United Kingdom хаягт байрлах байр. 2. Британийн Вержинийн арлуудад 2015.01.08-нд байгуулсан 1857807 дугаарт бүртгэлтэй Лорш Лимитед компани болон энэ хөрөнгийг аливаа хэлбэрээр Англи, Уэльсээс шилжүүлэх хөдөлгөөн хийх, захиран зарцуулах, эрхлэн удирдах, үнэлгээг бууруулахыг хоригложээ” гэх мэтээр гүтгэж бичжээ.

  • Судлаач Ганаа “Сү-гийн хөрөнгө болж таарна. Сү-гийн ч гэж дээ, манай Эрдэнэтийг “сааж олсон” мөнгө, мөн ОТ-оос авсан авлигын мөнгө, мөн чанартаа бол Монголын ард түмний хөрөнгө” гэж бичжээ. УИХ-ын гишүүн Сү.Батболд “Эрдэнэт” үйлдвэр олон Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор хууль бус үйлдэл, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй нь баримтаар нотлогддог.

Харин ч Оюу толгойн гэрээ батлагдсан Засгийн газрын дараагаар ажилласан Сү.Батболдын Засгийн газар Оюу толгойн хэлэлцээрийг  сайжруулж,   зээлийн хүүг  30, 40 хувиар бууруулж, давхар татварын хэлэлцээрийг  шинэчлэх улмаар 20 хувь болгох гэх мэтээр Оюу толгойн гэрээн дээр бодитойгоор сайжруулсан ганц Засгийн газар. Оюу толгойн ахицтай хийсэн өөрчлөлтүүдийг нь Монгол Улсад ашиггүй байсан мэтээр өнөөдөр илэрхий гүтгэх болов.

  • Улстөрч С.Батболд Монголын төрд ажиллахаасаа өмнө бизнесийн салбарт амжилттай ажилласан татвар төлөгч, ажлын байраар хангадаг манай улсын нэр хүндтэй томоохон компани аж ахуйн нэгжийг бүтээн босгосон томоохон бизнесмэнүүдийн нэг.  “Алтай трейдинг” групп манай улсын топ татвар төлөгч аж ахуйн нэгжийн нэг. Монгол Улсын олон  компани гадаад харилцагч зах зээлтэй  холбоотой  ажилладаг. Хэрвээ энэ болгоныг нь холбож буруутгахдаа тулбал “Мах импекс”, “Алтан тариа”, “МАК” гэх мэт Монголын топ компаниудын гадаад харилцааг мушгин гуйвуулан тайлбарлах хэрэг бас гарч таарах уу. 

Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгч “Алтай кашмер” ноос ноолуурын үйлдвэр бусад “Говь”, “Гоёо” компаниудын адилаар гадаад зах зээлд борлуулалтаа явуулдаг нь хэвийн л үйл ажиллагаа. Түүнийг нь холбоо сүлбээ болгож дэвэргээд бас биччихэж.

  • УИХ-ын гишүүн С.Батболдод гадаадад үй түмэн үл хөдлөх хөрөнгө, орон сууцтай мэтээр судлаач Ганаа дээшээ хараад тоо зохиож  байна уу даа гэмээр хүн үнэмшимгүй юм бичжээ. С.Батболдолд гадаадад үнэтэй орон сууц, 30, 40, 50  компани байхгүй.

Угаасаа гадаадад өчнөөн төчнөөн үнэтэй орон сууцтай мэтээр гүтгэдэг технологи өмнө нь өөр улстөрчийг харлуулах ажиллагаанд явж байсан. Тэр технологи л Сү.Батболд дээр хэрэгжиж байх шиг байна.

  • УИХ-ын гишүүн Сү.Батболд болон түүний хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр оффшор компани байхгүй, үл хөдлөх хөрөнгө байхгүй гэж мэдэгдсэн.  Энэ талаар  мэдээлэл хангалттай цацагдсан. Өөрөө ч тайлбараа хэлсэн. Ер нь Монголын нэр бүхий хэд хэдэн улстөрчийг оффшортой холбон байсгээд л гүтгэдэг. 
  •  Судлаач Ганаа энэхүү гүтгэлэгтээ Сү.Батболдын үр хүүхдүүд, ах дүүг татан оролцуулсан нь жигшүүртэй юм. Тухайлбал, Имарт гэх мэт олон улсын сүлжээ дэлгүүрийг Монголд нутагшуулан оруулж ирснийг нь хүртэл гуйвуулан гүтгэж байна. Ямар ч хамааралгүй Солонгосын гэр бүл, компанийг Сү.Батболдод хамаатай мэтээр гүтгэсээр.
  •  Нью-Йоркийн шүүх гэх хэргийн ард Монголоос нэр бүхий улстөрчийн захиалга хүсэлтээр ажиллаж буй “King and Spaldinng” болон “К2 Intelligence” хуулийн фирм бол ирсэн гомдлын мөрөөр үнэ хөлсөө аваад ажиллаж буй хуулийн компани. Тус хуулийн компани нь АНУ-ын Нью-Йоркийн шүүхэд хандсан байдаг ч шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнд ноцтой нь Монгол Улсын Засгийн газрын  төдийгүй зарим  төрийн байгууллагуудын өмнөөс нэрийг нь барьсан    хэргийн учрыг харин манай хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоох ёстой юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Сү.Батболд чуулганы индэр дээрээс “Нэгэнт ингэж улстөржиж байгаа учраас гадаадын шүүхэд, гадаадын хуулийн компани нь яг ямар эрх мэдэлтний үүрэг даалгавраар, ямар зардлаар, ямар маргаан үүсгээд байгааг УИХ, нийт ард түмэн бүгдийг мэдэх эрхтэй, үүрэгтэй. Энэ маргааныг Засгийн газар эсвэл прокурорын газар гаргаж, татаад байгаа юм уу яг ямар албан тушаалтан энэ маргааныг үүсгэх сүүлдээ зогсоох шийдвэр гаргаад байгаа юм бэ гэх мэт олон асуултууд гарч ирж байна. Засгийн газраас гадаадын хуулийн компанид захидал явуулж үнэн зөвийг тогтоох нь зөв гэж миний хувьд үзэж байна” гэсэн байр сууриа илэрхийлжээ. Удаа дараа гүжир гүтгэлэг тарааж буй энэ асуудлаар Сү.Батболд хууль шүүхийн байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргаж байна. Үнэн зөвийг тогтоолгоод ард түмэндээ, УИХ-д мэдээлэл хийх болно” гэдгээ бас  мэдэгджээ.

Одоо Нью-Йоркийн гэх энэ хэргийн үнэн зөвийг манай улсын хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоох ёстой болж байна.

Оюу толгойн гэрээ хэлцлийг 12 жилийн дараагаар улстөржүүлж бусдыг гүтгэн харлуулж байгаагийн ард хэн гэдэг улстөрч байна вэ гэдгийг ил гаргаж ирэх хэрэгтэй болжээ. Сү.Батболдыг зохион байгуулалттай, эртнээс төлөвлөн, захиалсан гүтгэлгийн цаад эзнийг хайх тийм ч хэцүү бишийг эрхэм уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ.

Б.Анхмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.183.207)
    Amerk, angel uls 2 chin shal ondoo uls gurnuud bish ym uu, new yorkiin shuuh l geed bhiin, tegsnee angel dah bair geed bhiin, irgediig uursud shigee mal gej bitgii bodooch
    2021 оны 02 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 3 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 4 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 5 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 6 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 7 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 8 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 9 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 10 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025” амжилттай зохион байгуулагдлаа 14 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 14 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 15 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 16 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 17 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 19 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 1 цаг 47 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 2 цаг 1 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 6 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 11 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 23 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top