x

Ч.Сайханбилэг: Ерөнхийлөгчийн цаад зорилго нь хоёр хөршдөө Оюутолгой төслийг өгөх юм

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудаснаа бичлэгээр мэдэгдэл хийлээ. 

Тэрээр "Өөрийн чинь өмгөөлөгч таны хэргийг чамбайлахад хэцүү биш ээ. Гэхдээ та улс төрийн нөлөө, оролцоог нь хаагаад өгч чадах уу. Тэгэхгүй бол хуулийн сайн үндэслэл гаргаад ч хий хоосон ажил гэдгийг сонсоод үнэхээр сэтгэл гонсоймоор. Хуульд захирагдах шүүгч, прокурорыг томилохдоо Ерөнхийлөгч өөртөө захирагд гэж дарамтлаад үгүй бол огцрох өргөдлөө огноогүй бичиж өгөхийг шаарддаг гэж Ерөнхий сайд ажлаа өгөхдөө мэдэгдсэнийг бодохоор үнэхээр сэтгэл өвдмөөр. Хууль зүйн сайд нь Ерөнхийлөгч албан өрөөндөө шүүгч нарыг дуудаж хэнд хэдэн жилийн ял өгөхийг шийддэг гэдгийг илчилснийг хараад үнэхээр уур хүрмээр. 

Чамайг төрийн нэр ашиглан баривчилж, шоронд хатааж, тэнд ална гэсэн заналхийллээ байж болох бүх сувгаар надад хүрэхээр оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэж бодохоор үнэхээр дургүй, зэвүү зэрэг хүрмээр. Энэ бүхэн Солонгос савангийн дуурь эсвэл Холливүүд дүрүүд биш ээ. Энэ бол бидний бодит байдал, үнэн дүр төрх. Холбогдох хуулиас гадна Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн энэ үйлдэл сошиалаар гуравхан хоногийн сэвэлт болж мартагдах учиртай гэж үү.

Энэ Ерөнхийлөгч Монгол ялна гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа. Өөрөө 800 км-т төмөр зам тавьж байгаа гэж хэлдэг ч 267 км явж хил дээр хүрэх төмөр зам өнөөдөр дуусаагүй байна. Өөр чиглэлд барьсаар байна. Хятадад нүүрс нийлүүлэх Австралийн орон зайг Орос нөхөж, харин Монгол ялагдлаа. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагч дээр түшиглэсэн Оюу толгой төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн.

Өнөөдөр УИХ, Засгийн газрын урдуур шургалж, энэ төслийн ажлын хэсгийг хэзээ ч асуудал шийдүүлэхгүй бүтэлгүй попуудаар дүүргэх гэж байна. Цаад зорилго нь ердөө л гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргах, хоёр хөршид уг төслийг барьж өгөх, Монголыг дахин ялагдуулах юм.

Түүний бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд хүмүүсийн амьжиргааны түвшин улам буурлаа. Эдийн засгийн өсөлт зогслоо. Хувийн хэвшлүүд үүд хаалгаа барилаа. Том компаниудыг өөртөө үнэнч эсэхээр нь хоёр хуваалаа. МАНАН, 30 гэр бүл, оффшор гэсэн баахан хуйвалдааныг бий болголоо. Гэхдээ өөрөө жинхэнэ МАНАН-г байгуулж, оффшорын жинхэнэ эзнээр өөрөө тодорлоо. Бүтээн байгуулалтын жинхэнэ ажлуудыг бус бүтэлгүй үзэл суртлын дайн өрнүүлж, монголчуудыг талцуулж, нийгмээ бутаргалаа.

Манай улс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Төв Ази дахь ардчиллын цорын ганц Баянбүрд хэмээн нэрлэгдэж ирсэн. Ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх, хуульд захирагдах ёс, хараат бус шүүх засаглалаа өдөр бүр тордож суухгүй бол нүд ирмэхийн зуур алдах боломжтойг, дарангуйлал руу гулсах боломжтойг бид мэдэрлээ. 

Энэ бүхнийг хараад гар хумхин сууж болохгүй. Энэ хэвээр үргэлжилбэл сайнаар бол нэг нэг намын тогтолцоо бий болно. Саараар бол нэг хүн диктатур тогтоно. Болоод өнгөрсөн үйл явдлыг дахин гаргуулахгүй байх зорилгоор хууль дээдлэх ёсыг тогтоож, хараат бус шүүх засаглалыг бий болгох зорилгоор олон улсын "Amsterdam and Partners" хуулийн товчоотой хамтран өөрийн цагаан номоо гаргаж байна. saihanbileg.com цахим хуудсаар дамжуулан Монгол, Англи хэл дээр унших боломжтой" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ааги (202.55.188.101)
    Бидэнд юу ч наалдахгүй, тэгээд хэдэн арван тэрбум долларын өрөнд орох нөхцөлтэй бол хоёр хөршдөө бид өөрсдөө өрөнд орохгүй нөхцлөөр өгсөн ч яахав дээ. Тэгвэл хамаагүы дээр юм биш үү
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна саяхан 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 2 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 2 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 3 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 5 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 5 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 6 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 7 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 8 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025” амжилттай зохион байгуулагдлаа 12 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 13 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 14 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 15 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 16 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 18 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 1 цаг 46 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 2 цаг 0 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 5 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 10 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 21 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top