x

Ц.Оюунгэрэл: Гишүүн Ц.Туваан хууль дүрмээ биелүүлэхгүй бол нэг л эвгүй болоод байна шүү!

Өчигдөр буюу энэ сарын 30-ны өдөр С.Эрдэнийг Ардчилсан намын гишүүнээс найман жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ. 

Харин Ардчилсан намын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл өөрийн твиттэр хуудаснаа "Тамга нь хүчингүйд тооцогдож байгаа үед ингэж тушаал гаргаж болдог юм уу? УИХ гишүүн биш хүн байсан бол тамга тэмдэг хуурамчаар ашигласан гээд эрүүгийн хэрэг болчихмоор харагдаад байх юм. Эрхэм гишүүн Ц.Туваан хууль дүрмээ биелүүлэхгүй бол нэг л эвгүй болоод байна шүү" хэмээн жиргэжээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "АН дотроо зөрчилтэй байж болно оо, гэхдээ зөрчлөө шийдэх явцдаа нэгнийгээ намаас хөөмөөргүй байна" гэсэн байна.

Ц.Оюунгэрэл энэхүү жиргээгээ Ц.Туваан, С.Эрдэнэ хоёрт хаягласан байв. 

Тус намаас мэдээлснээр Үндсэн дүрмийн хорооны 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Ардчилсан намын гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцээд ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцохыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд даалгасан байна. 

Үндсэн дүрмийн хорооны уг тогтоолын дагуу 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарган Үндсэн дүрэм зөрчсөн С.Эрдэнийг намын гишүүнээс найман жилийн хугацаагаар хассан байна.

Албан бичиг: 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • dorj (64.119.16.37)
    erdene harin huuramch tamgatain bishuu ha ha ha
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (43.228.131.83)
    Хүний мууд яахаараа ингэж дурладаг бнаа авахыг нь аваад хаяхыг нь хаяж сурах хэрэгтэйш дээ Эрдэнэ даргын буяныг хүртсэн хүмүүс монголоор нэг бгаа шүү та нарын хэн чинь ажилласан жилийг тооцуулсан юм та нарт ямар таалагдах албатай биш
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
    • Иргэн
      Одоо Эрдэнээ ЗОН гээд Одбаяр гээд том лидертэй намд орж болно шд хахахаха
      2021 оны 02 сарын 01
    • Иргэн
      Хүнийг хамгийн буруугаар намдаа татаж өөрйгөө хүрээлүүлсэн муу хүн
      2021 оны 02 сарын 01
  • Зочин (43.228.131.83)
    Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн тийшээ салаалаад байх нь хэнд хэрэгтэй юм бэ? Жирийн гишүүдийнхээ итгэл үнэмшлийг битгий сарниулаад байгаач
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Солиор (59.153.113.134)
    Уучлаарай Таны бодол тандаа л зөв байх. Гэвч БАХ Эрдэнэ луртай үедээ ДУРГҮЙ хүмүүсээ хөөгөөд явуулдаг, Туваанд бол ийм эрх байхгүй гээд байгаа юм уу??? Тэгвэл ёстой СОЛИОР гэчихье!!!!! Энэ новшийн ивээлд байж байгаад ЕРӨНХИЙЛӨГЧИД нэр дэвшье!!! гэж бодож байгаа бол ГОНЖИЙН ЖОО гэж мэдэх үү
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.194.229)
    Оунгэрэл Эрдэнээ Элбэгээ нар бол МАНАН-Н гишүүд. Насаа зарсан сдаанууд.
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Эрка (202.9.47.17)
    Нүдний булайнуудаа 2 аа зайл энэ намаас.эрдэнэ шархаданд очиж эмчлүүл
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
  • Бах (202.126.88.154)
    Хөөх нь зөвөө. Эрдэнийг дээлий нь нөмөрүүлэх харэгтэй...
    2021 оны 01 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ саяхан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 1 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 2 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 3 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 4 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 5 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 6 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 7 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025” амжилттай зохион байгуулагдлаа 11 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 11 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 12 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 13 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 14 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 16 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 1 цаг 44 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 1 цаг 58 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 3 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 8 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 20 мин Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах нь нэмэгдэж байна 2 цаг 24 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top