x

ТББХ: АН-ын бүлэгт маргаашийн 14 цаг хүртэл завсарлага олголоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр ээлжит хуралдаанаа эхэлж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов.

Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчлэн хориг тавьсан талаарх албан бичгийг өнөөдөр УИХ-ын даргад ирүүлсэн байна.

Ерөнхийлөгч албан бичигтээ, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг баталгаажуулсан Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа, зохицуулалтын хүрээнд нэгэнт бий болж тогтсон “засаг төр”-ийн тогтолцоог “нам төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий зохицуулалтууд туссан тул энэхүү хуульд хэсэгчлэн хориг тавьж, зарим тодорхой асуудлыг УИХ-аар нягтлан хэлэлцүүлэх нь зөв хэмээн үзэж байна гэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэлж, дээрх хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаарх танилцуулга мэдээллийг дөнгөж сая хүлээн авсан учраас сайн судалж нягтлахад цаг хугацаа хэрэгтэй байна гээд намын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Намын бүлгийн хүсэлттэй холбогдуулан Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэхдээ, энэ хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэж батлуулахад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын ахалсан ажлын хэсэг идэвх санаачилгатай, ихээхэн чармайлт гаргаж ажилласан. Мөн өнгөрсөн намрын ээлжит сонгуулиар шинээр бүрдсэн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчидтэй хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад цахим ярилцлага хийж, гаргасан саналуудыг төсөлд тусгахад анхаарсан. Иймээс хуульд орон нутгийн өөрөө удирдах болон засаг ззахиргааны байгууллага, иргэдийн төлөөллийн санал зохих тусгалаа олсон гэж үзэж байгаа. Түүнчлэн УИХ-ын бүлэгт маргаашийн 14 цаг хүртэл завсарлага олгож буйгаа мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 11 цаг 9 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 11 цаг 19 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 11 цаг 21 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 11 цаг 25 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 11 цаг 30 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 11 цаг 36 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 11 цаг 44 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 16 цаг 43 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 16 цаг 50 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 17 цаг 8 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 17 цаг 10 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 17 цаг 12 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 17 цаг 14 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 17 цаг 16 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 17 цаг 18 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 17 цаг 19 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 17 цаг 19 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 17 цаг 20 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 17 цаг 22 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ
Top