2025 оны дөрөвдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Энэтхэг улсын Нью-Дели хотноо зохион байгуулагдсан Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс амжилттай оролцож, нийт 18 медаль хүртэн хоёрдугаар байр эзэллээ.
Насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд оролцсон О.Бэлгүтэй нийт 8 ангилалд өрсөлдөж, 1 алт, 7 мөнгөн медаль хүртсэн байна. Тэрээр Эрдэнэс Тавантолгой ХК-д гаалийн мэргэжилтнээр ажилладаг бөгөөд 2022 оноос хойш “Намасте Иога Монголиа” төвд иогоор хичээллэж эхэлжээ. О.Бэлгүтэй өмнө нь:
-
2022, 2023 оны Монголын иогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль,
-
2022, 2025 оны Дэлхийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс хагас финалын амжилт гаргаж байсан туршлагатай.
Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд:
-
М.Энхбилэг 3 мөнгө, 1 хүрэл,
-
А.Насандэлгэр 1 мөнгө,
-
Н.Марал 3 хүрэл,
-
Т.Ялгуун 2 хүрэл медаль тус тус хүртжээ.
Тэмцээний дүнгээр Монгол Улс Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон медаль хүртсэн багуудын нэгээр шалгарч, 2 дугаар байрт орсон нь түүхэн амжилт боллоо.
Эх сурвалж: Азийн иогийн холбоо, “Намасте Иога Монголиа” төв