x

"Учиртай гурван толгой" буюу Х.Баттулга, У.Хүрэлсүх, Сү.Батболд

У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорчихлоо. Дараачийнх нь Засгийн газар ч төвөггүй байгуулагдах юм шиг байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх өмнө нь өөрийнх нь танхимд ХЭГ-ын даргаар ажиллаж байсан нутгийн дүү Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар намын Бага хурлаас нэр дэвшүүлснээс үзвэл шинээр байгуулагдах Засгийн газарт У.Хүрэлсүхийн танхимаас цөөнгүй сайд улирч үлдэх бололтой. Харин У.Хүрэлсүх нь гурав, дөрөвхөн сарын дараа намын даргаасаа түдгэлзээд Ерөнхийлөгчид нэр дэвшээд ороод ирнэ. Хонь бүрэн, чоно цатгалан...

Гэвч У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын өөд өөдөөсөө ханцуйлсан хутга шөвөгний үзүүрт гэнэ сэрэггүй явсан нэг нөхөр "төөрсөн гөлөг шиг" өлгөгдөөд гараад ирсэн нь Ерөнхий сайд асан Сү.Батболд болов. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд асан Сү.Батболдыг "Төрийн эргэлт хийлээ. Монголын төрийг хямрааж, ард түмний сонголтыг нухчин дарах ажлыг эхлүүллээ" хэмээн чуулганы индрээс мэдэгдэв. Харин У.Хүрэлсүх нь Х.Баттулгыгаа "ард түмнийг үймээн самуунд турхирсан, Үндсэн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой" гэв. Магадгүй зөвхөн өөрсдөө л ойлгож чадах огт өөр хэлээр ярилцаж байгаа байх.  

Тухайлбал, Сү.Батболдын "төрийг хямрал руу түлхэх" болсон шалтгааныг Оюутолгойн гэрээтэй холбосон Ерөнхийлөгчийн үгэнд ямар нэг учир шалтгаан буюу "логик" байсангүй. Сануулахад Оюутолгойн гэрээг байгуулахад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нар бүгд шүүхээс ял авсан. Харин Сү.Батболд бол уг гэрээтэй огт холбоогүй хүмүүсийн нэг.

Оны өмнөхөн түүний талаар дэгдээсэн "оффшорын" асуудал хуулийн хувьд дууссан учир түүнд холбогдуулах өөр хэрэг олдоогүй бололтой. Харин ч Сү.Батболдын талаар Нью Йоркийн шүүхэд хуурамч мэдээлэл гаргасан гаднын хуулийн фирмийн ард одоогийн Ерөнхийлөгч байжээ гэж дүгнэж болохоор байна. Мөн Нью Йоркийн Сү.Батболд дээр явуулсан ажиллагаагаа зогсоосны дараа дотооддоо буюу Баянзүрх дүүргийн шүүхэд хувь хүнээр гомдол гаргуулан хаалттай шалгуулж байгаа тухай Ерөнхий сайд асан анх удаа чуулганы индэр дээрээс ам нээжээ.

Болж өнгөрсөн үйл явдлыг "сонгуульд нэр дэвших магадлалтай" этгээдийн эсрэг улс төрийн хар технологи гэж үзэх хүн цөөнгүй байгаа ч өнөөдрийг хүртэл Сү.Батболд гэдэг хүн МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой талаар нэг ч эх сурвалжийн мэдээлэл алга. Мань хүн өөрөө ч энэ талаар огт бодоогүй явсан бололтой юм. Тэгэхээр асуудал өөр зүйлд байна аа гэсэн үг.

Эх сурвалжийн хэлснээр Х.Баттулга, Сү.Батболд нарын хувьд өнгөрсөн цаг үед эрх ашиг нь огтлолцсон буюу зөрчилдсөн ганцхан зүйл байсан нь Сү.Батболд Ерөнхий сайд байх үедээ Тавантолгойн ордод хөрөнгө оруулах хамтарсан консерциумыг шалгаруулахад Х.Баттулгыг өөрийг нь оруулаагүйд одоо болтол өс санаж явдаг гэнэ. Гэхдээ тэр ч гэсэн цаг хугацаатай. Харин ийм дайны мөнгөн дүнтэй том төслийн төлөө бол У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр өлхөн муудалцаж чадна. Эсвэл? 

Эсвэл зүгээр л энэ хоёр хүн өөр өөрийнхөө сурснаар тоглож, нэг нь сурсан зангаараа галын шугамнаас оргож, нөгөө нь оффшор, Оюутолгойн гэрээ гэх "салхин тээрэм"-тэй байлдаж байна.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (106.3.193.212)
    yutai ch hurelsuh bol enbayariin gutliig doloogood 14 saya USD hergees multarsan yum chin, gutliin ul doloogood sursan hun yum bish uu
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.180.215)
    хүүк өөрөө сү гэж хэлж болохгүй болхоор жонхуугаар хэлүүлсэн ч юм уу эсвэл жонхуугийн хадам хулмас нь бууж магадгүй сургаар доош нь хийхээр шийдсэн үү
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (106.3.193.212)
    boliochee teneg setguulchee, lalariin gar hul bolood, bichig usegtei bol yum unshaach
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 3 цаг 19 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 23 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 3 цаг 25 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 3 цаг 25 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 3 цаг 26 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 3 цаг 28 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 3 цаг 29 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 3 цаг 29 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 3 цаг 31 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 3 цаг 31 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 3 цаг 36 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 3 цаг 37 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 3 цаг 38 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 3 цаг 39 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 3 цаг 41 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 5 цаг 9 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 5 цаг 23 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 5 цаг 28 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 5 цаг 33 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 5 цаг 45 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top