Орос гаралтай алдарт зураач Марк Шагалын “Хаврын цэцэгс” нэртэй уран зураг ирэх гуравдугаар сарын 29-нд Гонконгт болох Sotheby’s-ийн орчин үеийн урлагийн дуудлага худалдаанд оролцож, $2.8–3.6 саяын үнэлгээтэйгээр худалдаалагдах топ-лот болж байна.
1930 онд бүтээсэн “Хаврын цэцэгс” зураг нь Шагалын уран бүтээлийн хоёр дахь чухал үе буюу сюрреализм руу шилжсэн он жилүүдийн бүтээл юм. Францын Тулон хотод түүний анх харсан цэцэгсийн өнгө, мэдрэмж нь уг бүтээлийн урам зориг болсон талаар тэрбээр дурсамждаа бичсэн байдаг. Тухайн үед Орост ийм цэцэгс огт байгаагүй хэмээн дурдсан нь анхны гайхшрал, сэтгэлийн хөдөлгөөнөө уран зургаар илэрхийлэх шалтгаан болжээ.
“Хаврын цэцэгс” зурагт Шагалын уран бүтээлийн гурамсан сэдэв болох:
-
Цэцэгс
-
Хийл хөгжим
-
Нисч буй биетүүд
нийлж, хайр сэтгэл, дурсамж, зөөлөн уянгын өнгө аяс бүхий дүрслэлийг бүтээсэн байна. Зураг нь түүний амьдралын хамгийн эрхэм хүмүүс болох эхнэр Белла Розенфельд, охин Ида нартай холбоотой мэдрэмжийг шингээсэн бүтээлд тооцогддог.
72 х 60.6 см хэмжээтэй уг зургыг Шагалын нэртэй хороо 2018 онд албан ёсоор баталгаажуулсан бол өмнө нь Art in America сэтгүүлийн хэвлэн нийтлэгч Ли Олтын хувийн цуглуулгад багтаж байжээ. 2019 онд дуудлага худалдаагаар нэгэн цуглуулагчид очсон энэхүү бүтээл дахин дэлхий нийтэд үнэ цэнээ харуулж байна.
Эх сурвалж: OfficeLife