x

“Samsung Electronics”-ийн гүйцэтгэх захирал Хан Жон Хи зүрхний шигдээсээр нас барлаа

Өмнөд Солонгосын технологийн гигант “Samsung Electronics” компанийн гүйцэтгэх захирлуудын нэг Хан Жон Хи зүрхний шигдээсийн улмаас өнөөдөр нас барсан тухай тус компани мэдээллээ. Хан Жон Хи 1988 оноос хойш “Samsung”-д ажиллаж, телевизийн үйлдвэрт карьераа эхлүүлсэн бөгөөд тус компанийн зурагтыг дэлхийн зах зээлд гаргах үйлсэд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн компанийн мэдэгдэлд онцолжээ.

Тэрбээр 2022 онд гүйцэтгэх захирлаар томилогдож, “Samsung”-ийн хэрэглээний цахилгаан бараа болон хөдөлгөөнт төхөөрөмжийн хэлтсийг хариуцаж байв. Хан Жон Хи өнгөрсөн долоо хоногт болсон хувьцаа эзэмшигчдийн хурал дээр 2025 он “хүндхэн жил” байх болно гэж таамаглаж байгаагаа илэрхийлж байсан юм.

Тус компанийн удирдлагын бүтэц дотор Ли Жэ Ёны гэр бүл давамгайлсан хэвээр байгаа бөгөөд тэрбээр "Samsung"-ийн гурав дахь үеийн удирдагчаар ажиллаж байна. Хөрөнгийн биржийн мэдүүлэгт дурдсанаар, Хан Жон Хигийн дараа Жун Ён Хён гүйцэтгэх захирлаар цорын ганцаар ажиллах болсон бөгөөд түүнийг өнгөрсөн долоо хоногт томилсон байна.

Энэ харамсалтай явдал нь “Samsung”-ийн санах ойн чип үйлдвэрлэлийн салбарт сорилт нэмэгдсэн үед тохиож буй. Тус компани хиймэл оюун ухааны чипийн зах зээлд өрсөлдөгч болох SK Hynix болон Тайванийн TSMC компаниас түрүүлж чадахгүй байгаа талаар мэдэгдсэн. Мөн өнгөрсөн аравдугаар сард “технологийн өрсөлдөх чадвар болон компанийн ирээдүйтэй холбоотой сорилтууд” гарч буйг хүлээн зөвшөөрсөн билээ.

Эх сурвалж: DW.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа Уржигдар 15 цаг 49 мин Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 48 мин “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно Уржигдар 15 цаг 47 мин Бичил бизнесийг дэмжих 579 төсөлд 13.8 тэрбум төгрөгийн зээл олгов Уржигдар 15 цаг 45 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын тухай мэдээлэл хийв Уржигдар 15 цаг 43 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийн тайланг танилцууллаа Уржигдар 15 цаг 39 мин Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцлээ Уржигдар 15 цаг 37 мин “Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын шатрын анхдугаар тэмцээн эхэллээ Уржигдар 15 цаг 36 мин Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа Уржигдар 15 цаг 35 мин Улаанбаатар хотод тусгай замын автобусны /BRT/ шинэ шугам байгуулах төслийг эхлүүлнэ Уржигдар 15 цаг 33 мин Д.Үүрийнтуяа: Орлогын хэт их зөрүү үүсээд ирэхээр улс орны дотоод эдийн засагт уналт эхэлдэг Уржигдар 12 цаг 31 мин Улс төрийн тогтолцоо ба ялзрал Уржигдар 12 цаг 24 мин “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Уржигдар 12 цаг 09 мин ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Ковентрийн тухай 5 баримт Уржигдар 11 цаг 47 мин Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр Crossrail International ажиллаж байна Уржигдар 11 цаг 26 мин Монгол, БНСУ визийн асуудлаар хамтран ажиллаж, иргэдэд ээлтэй нөхцөл бүрдүүлнэ Уржигдар 11 цаг 25 мин Хөдөлмөрийн чадвар алдалтыг цахимаар шийдвэрлэх шинэ тогтолцоог хэрэгжүүлнэ Уржигдар 11 цаг 18 мин Парист болсон дээд хэмжээний уулзалтаар Украинтай холбоотой аюулгүй байдлын баталгаа, энхийн төлөвлөгөө хэлэлцлээ Уржигдар 11 цаг 14 мин Ази тивийн аваргад Монголын гурван эмэгтэй бөх хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 13 мин Австралид тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль болно Уржигдар 11 цаг 12 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог...
Top