x

Сэтгүүлчдэд хэн ч гомдож болно

Өчигдөрхөн хуульч мэргэжилтэй эрхэм нийгмийн сүлжээнд “Хуульчдын ёс зүйн зөвлөл гэсэн ТББ байгуулаад дургүй нэгэндээ дүгнэлт гаргаад, шүүгээд байж болох нь ээ?” гэж бичжээ. Өөрийн зохицуулалтын тогтолцооны талаар ямар ч ойлголт,мэдээлэлгүй яваа хүний үг. Мэдээллийн замбараагүй дарангуйлал дунд энэ мэтээр бид төөрчихөж. 

Мэдээлэлтэй хүн баялгийг бий болгож сайн сайхан амьдардаг гэдэг. Учир нь бодит байдалд аль болох ойр мэдээллээс  хүмүүс өдөр тутмын амьдралдаа зөв шийдвэр гаргадаг байна. Тийм учраас үнэн зөв мэдээлэл авах иргэний эрх нь ардчилсан нийгмийн тулгуур зарчмын нэгхэмээдэг. Иргэдийнхэээнэ эрхийг хангахын тулд мэргэжлийн сэтгүүлчидмэдээллийг нягт нямбай шалгаж, баталгаажуулсны дараа нийтэд түгээдэг л дээ.

Хэвлэл мэдээллийнхэн мэдээллийг ийнхүү нягтлах, баталгаажуулах, нотлох, боловсруулах, түгээхдээхүний эрхийн наад захын хэм хэмжээ, хүнлэг ёсонд тулгуурлантодорхойлсон мэргэжлийн ёс зүйн зарчмыг иргэдийн оролцоотойгоор сахин мөрдүүлэх механизмыг ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ гэнэ. Өөрийн зохицуулалт байхгүй бол дөрөвдэх засаглал гэж үгүй. Учир нь сэтгүүлчид парламент, засгийн газар, шүүх засаглалыг хянах үүргээ гүйцэтгэхийн тулд хэвлэл мэдээлэлтэднээс хараат бусаароршин тогтнох ёстой. Хэрвээ хэвлэлийн ёс зүйн зохицуулагчаар дээрх гурван засаглал ажиллажбайвал сэтгүүл зүй хараат бус, бие даасан засаглалын мөн чанараа гээх юм. Тэгвэл хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн ёс зүйн хил хязгаарыг хэн тогтоох вэ?

Түүхээс харахад бүр 1916 онд Швед улсад хэвлэл мэдээллийнхэн сайн дураараа нэгдэж дундын, бие даасан өөрийн зохицуулалтын байгууллага буюу ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ-ийг анх байгуулсан байдаг. Тэр үеэс салбарын болон олон нийтийн эрх ашгийг тэнцвэртэй хангах үүргийгбусад орны сэтгүүл зүйн салбарынхан өөртөө хүлээсээр иржээ.

Тэгвэл яг 99 жилийн дараа Монголд Хэвлэл мэдээллийн ийм зөвлөлийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан байгуулж чадсан юм.Уг зөвлөлөнөөдөр сэтгүүлчдийн бүтээлтэй холбоотой иргэдийн гомдлыг мэргэжлийн ёс зүйн зарчмын хүрээнд хэлэлцээд дүгнэлт гаргаж байна. Ингэснээрээ алдаагаа хүлээн зөвшөөрч залруулга хийхэд редакцид нөлөөлж, хэвлэл мэдээлэлд уншигч, сонсогч, үзэгчдээсээ уучлал гуйх соёлыг төлөвшүүлэхийг зорьж байгаа юм. 

Аль ч улсын түүхээс харахад өөрийн зохицуулалт нь хэвлэл мэдээллийн бүтээлд хариу өгөх эрхийг нь хэрэгжүүлснээрээ иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалдаг, хүний эрхийг дээдэлдэг тогтолцоо болж төлөвшжээ. “Монгол Улсын хувьд өөрийн зохицуулалттай болсноор сэтгүүлчид илүү чанартай мэргэжлийн үйлчилгээг олон нийтэд хүргэх, иргэдийн өмнө илүү хариуцлагатай байх баталгааг бий болгож эхэлсэн. Ингэснээрээ төрийн нөлөөллийг багасгах, хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр болохуйц, олон улсын жишиг тогтолцоог бүрдүүлэх алхамыг хийж чадлаа” гэж Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамиронцолж байна. 

2015 онд Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргасан Хэвлэлийн эрх чөлөөний судалгаагаар Монгол Улс өмнөх жилээс 34 байраар урагшилсан байдаг. Үүнд Хэвлэл мэдээллийн зөвлөлийг Монголд байгуулсан нь нөлөөлөх гол зүйл болсныг олон улсын хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагынхан дүгнэсэн.

Хэдийгээр хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө нэгдэж байгуулсанч хэвлэлийн зөвлөл нь сэтгүүлчид болоод иргэдийн аль алинд шударга, тэгш хандах үндсэн зарчимтай.Тэгж гэмээнэ олон нийтийн бодитой мэдээлэл авах эрхийг хангахаас гадна иргэдийн эрхийг хэвлэл мэдээллээр зөрчихөөс сэргийлж чадна. Товчхондоо, өөрийн зохицуулалт нь иргэн таны ч эрхийг хамгаалах байгууллага юм.

Гэхдээ зөвлөлийн хийх ажил иргэдийн гомдол дээр үндэслэх тул уншигч таны оролцоогүйгээр оршин тогтнохгүй. “Ёс зүйгүй, увайгүй мэдээлэл хэвлэл мэдээллээр түгээж байгааг анзаарах юм бол тэр талаархэн ч гомдол гаргах боломжтой. Ингэснээр чөлөөт, олон ургальч, хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэдиргэд хувь нэмэр оруулж байна гэсэн үг” хэмээн ХБНГУ-ын Хэвлэлийн зөвлөлийн гишүүн, зөвлөх мэргэжилтэн Манфред Протце хэлэх дуртай. 

Тэгвэл өөрийн зохицуулалт хэвлэл мэдээллийнхэнд ямар үр нөлөөтэй вэ? Өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэдээс 120 орчим гомдол ирүүлснийг Хэвлэл мэдээллийн зөвлөл шийдвэрлэсэн ажээ. Тэдгээр гомдлыг шийдвэрлэх явцад хэрвээ редакци ёс зүйн алдаа гаргасан бол түүнийгээ засах, уучлал гуйх, залруулах боломжийг шүүх, цагдаагийн хатуу шийтгэлээс урьтаж олгосон гэсэн үг. Зарим редакци уучлал гуйдаггүй. Алдаагаа ухаараад засчихаж чаддаггүй, соёлгүй, хариуцлагагүй редакцийн бүтээлийг иргэд үзэж, уншихаа болино. Ийнхүү редакци хэрэглэгчээ алдсанаар зах зээл дэх байр суурь нь ч мөн буурна гэсэн үг. Нөгөө талаар ёс зүйн алдаа гаргасныг нь мэргэжлийн байгууллага, хамт олон нь олон нийтэд зарлаад эхлэхээр сэтгүүлчид дахин алдаа гаргахаас эмээдэг. Энэ мэтээр алдаанаасаа суралцах үйл явц нь өөрөө сэтгүүлчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх хөшүүрэг болох юм.

Гэхдээ хэвлэл мэдээллийн зөвлөл заавал алдаа олж шийтгэдэг байгууллага биш ээ. Хэрвээ сэтгүүлч алдаагүй байвал ёс зүйтэй байсныг нь баталж, сэтгүүлчээ хамгаалдаг. 2016 онд Eagle телевизийн сэтгүүлч У.Болортуяагийн бэлтгэсэн нэвтрүүлгийг ёс зүйн алдаа гаргаагүй байна хэмээн дүгнэсэн. “... Би алдаа хийсэн бол яана гэж тэгэхэд маш их эмээсэн. Хэвлэлийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэдэг тийм ч хүсэх зүйл биш. Тиймээс ёс зүйн зарчим бол чанартай бүтээл хийхэд хөтөлдөг гэдгийг тэгэхэд илүү сайн ойлгосон” хэмээн тэрбээр ярьж байна. Өнөөдөр Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүл зүй өндөр хөгжсөн бусад орны жишгээр иргэдээс гомдол хүлээн авахдаа тухайн сэтгүүлчийн ажиллаж буй байгууллагынх нь нэрээр авч, мөн нийтэд зарлахдаа ч байгууллагыг нь зарладаг. 

Алдаа гаргуулахгүйн тулд редакци сэтгүүлчийнхээ бүтээлийг хянаж, улмаар мэргэжлийн ур чадварыг нь сайжруулах, мэргэшүүлэх, сонгон шалгаруулах шаардлага бий болдог байна. Ингэж өөрийн зохицуулалт нь редакцийн хариуцлага, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд нөлөөлдөг. Үр дүнд нь хэвлэл мэдээллийн мэдээ мэдээлэл бодит байдалд илүү ойртож очсоноор иргэдийн үнэн зөв мэдээлэл олж авах, мэдэх эрхийг сэтгүүлчид хангах боломжтой болж байгаа юм. 

Иргэн та Хэвлэл мэдээллийн зөвлөлийн www.mediacouncil.mn гэсэн веб сайтад хандаж, гомдол хэрхэн гаргах талаар заавартай танилцаарай. 

Ц.Чимэддондог

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 7 цаг 26 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 8 цаг 30 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 8 цаг 30 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 8 цаг 32 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 8 цаг 33 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 8 цаг 34 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 8 цаг 36 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 8 цаг 38 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 8 цаг 41 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 8 цаг 57 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 9 цаг 20 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 9 цаг 26 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 10 цаг 48 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 13 цаг 36 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 13 цаг 38 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 13 цаг 43 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 13 цаг 45 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 13 цаг 47 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 13 цаг 48 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 13 цаг 50 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top