x

АН-ын залуус “Нусаа арч!”

УИХ-ын сонгууль өндөрлөөд жил хагас, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хагас жил өнгөрөв. Иргэдийн нуруу бөхийж, эрх баригчдын нуруу зоолсоор. Сонголтоо хийсэн нь буруудаж, сонгуульдаа бүдэрсэн нь зөвдсөөр жил хагас өнгөрөв. Бурууг ганцхүү эрх барьж байгаа намд тохож, элдвээр зүхсээр ирсэн ч үнэн хэрэгтээ (анх удаагаа биш) сөрөг хүчин болсон АН-д хамгийн их буруу байна. Намын эрх мэдлийг гартаа авсан цөөнх хэсгийн хүсэл шунал ханасан байж болох ч эрх мэдлийн гадна үлдсэн олонхи хэсгийн хүсэл зориг хаашаа хийсч одсон бэ? Намыг шинэчлэх нь нийгмээ шинэчлэхийн үр, үндэс юмаа гэж цээжээ дэлдсэн АН-ын залуу үе хаана явна?

Гаднаас нь харвал АН УИХ-д есөн гишүүнтэй намын бүлэгтэй, намаасаа нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчтэй. Гэтэл уг чанартаа улс төрийн нам байхаа аль хэдийн больсон байна. 2000 онд УИХ-д ганцхан суудалтай (нөгөө талд МАХН-ын 72 гишүүн Ерөнхийлөгчтэйгээ байв) байхдаа ч ийм үхээнц байсангүй. С.Зоригийн аллагад намаараа буруутгагдаж, УИХ-ын гурван гишүүн, Хууль зүйн сайд нь шоронд орчихоод байхад ч АН иргэдийнхээ талд зогсдог байлаа. Тиймээс АН-ыг амьсгал хураасанд хууччуулаасаа илүү шинэчлэгчид нь, хөгшчүүлээсээ илүү залуус нь буруутай. АН-ын залуу үе борвиндоо баастай өтөлж байна.

Худлаа гэвэл эргээд хар. Э.Бат-Үүл 17 жилийн өмнө “Газрыг тариаланчдад” гээд тракторчдын бүхэл бүтэн армийг Эрх чөлөөний талбайд жагсаахдаа АН-ын одоогийн залуусын заримаас нь залуу байлаа. Ц.Нямдоржийн тагнуулын баримтыг дэлгээд цагдаагийн машинд чихүүлж байхдаа Л.Гүндалай тэднээс дүү байв. Харин өнөөгийн залуус камерийн өмнө хөлөрч суугаад улс төр ярьж байна. Попчин, шоучин гэж адлагддаг ч гэлээ С.Ганбаатар шиг Сүхийн талбай дээр долоо хоночих хоншоортой нь алга. Улстөрч гэж улс төр ярьдаг хүнийг хэлдэггүй. Улстөрч гэж нийгмээ дагуулж, давалгаалуулж чаддаг хүнийг хэлдэг. С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж улстөрч байсан. С.Баяр ч улстөрч. Эднийг давж гарах улс төрийн лидер АН-ын ч, МАН-ын ч залуучууд дунд одоо хэр нь алга. 

Ийм байж АН-ын залуус “ахмадууд арагшаа” гэх нь “Богд уулыг бойтогтой хөлөөр өшиглөх”-өөс ялгаа юун. Лу.Гантөмөр боловсролын тухай мянга яриад, Х.Тэмүүжин хуулийн логикоор мянга лекц уншаад юуг өөрчлөх юм. С.Эрдэнэ Баянголын намыг задгай мөнгөөр худалдаж авснаас юугаараа дээр юм. Адилхан л өөр өөрийнхөө цөөрөмд дуулна. Гэтэл цаана чинь далай гэж юм байдаг. Нийгэм тэр аяраа дуулах дуу, түрэх түрлэггүй хөлсөж байна.  

Тийм болохоор АН-ын залуучууд (дийлдгээ л зодож, итгэсэндээ тунидаг нь хүний ёс) нусаа арчаад, гутлаа үдээд гадагшаа харах цаг болж. Тэгэхгүй бол нам чинь чинь сүйрлээ. Нийгэм чинь тэр аяараа нурлаа. Боловсролгүй, харанхуй ч гэгддэг ч бай хар масс руугаа оч, хөрсөн дээрээ буу. Тэд чинь л нийгмийнхээ өнгө төрхийг тодорхойлж байна.

Б.Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 7 цаг 25 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 8 цаг 29 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 8 цаг 30 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 8 цаг 31 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 8 цаг 32 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 8 цаг 33 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 8 цаг 35 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 8 цаг 37 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 8 цаг 41 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 8 цаг 56 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 9 цаг 19 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 9 цаг 25 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 10 цаг 47 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 13 цаг 35 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 13 цаг 37 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 13 цаг 42 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 13 цаг 44 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 13 цаг 46 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 13 цаг 47 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 13 цаг 49 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top