x

АТГ-ыг татан буулгая!

Өнгөрөгч лхагва гаригт (дөрөвдүгээр сарын 4-ний өдөр) Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн зөвлөх Н.Алтанхуягийн нэгэн бичлэг интернэтэд тавигдаж, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдав. Тэр “2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үүсгэсэн “Шударга бусын хонгил”-ын тухай мэдээлэл хийж байсан. (Тухайн үед түүнд АТГ-аас хавтаст хэрэг нээж, гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөхдөө тулаад байв. Одоо хэр энэ хэрэг хаагдсан эсэх нь тодорхойгүй) Энэ хонгил одоо ч гэсэн хэвээр байна” гэлээ. Ингэхдээ “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч энэ хонгилыг нураах гээд хүч хүрэхгүй байна. Ц.Элбэгдоржтой хамт бүтээлцсэн УИХ-ын дарга М.Энхболд та өөрийн томилсон хүмүүсээ АТГ-аас нэн даруй татаж авна уу” гэснээс үзвэл нэгдүгээрт, энэ үг Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны байр суурь гэж таамаглахад хүрч байна. Хоёрдугаарт, АТГ-ын удирдлагыг өөрчлөх хүсэл эрмэлзэл Ерөнхийлөгчид бий гэдгийг давхар нотолж байна.

Н.Алтанхуяг зөвлөхийн ярьж буй зүйлд үнэний хувь байна. Нэгдүгээрт АТГ, прокурор болон шүүх байгууллагын удирдлагыг Ерөнхийлөгч томилдог. Энэ үүднээсээ АТГ-аас хэн нэгэнд зохиомол хэрэг үүсгээд цааших шат дамжлагаараа прокурор нь зөвшөөрөл өгөөд, шүүх хэргийг нь таслаад явах боломжтой.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тэр үед УИХ-д 45 суудалтай АН гэдэг тулах хүч байлаа. Одоогийн Ерөнхийлөгчид энэ хүч байхгүй. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд буюу МАН-ын бүлгийн оролцоогүйгээр дангаараа томилгоо хийж чадахгүй. Учир нь АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор УИХ томилдог. Ийм шалтгаанаар өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч АТГ-ын даргыг өөрчилж чадахгүй байгаа. Ямар нэг байдлаар МАН-тай тохиролцоод АТГ-ын даргаа солилоо гэхэд “М.Энхболд+Х.Баттулга” гэсэн өөр нэг хонгилын үзүүр л бий болно. Дараа нь прокуроруудаа, шүүгчдээ томилдог болно. Ингээд “хонгил” дахиад төгсөрнө гэсэн үг.

Тиймээс Ерөнхийлөгчид сануулахад энэ “шударга бусын” хонгилыг нураая гэж байгаа бол АТГ-ын удирдлагыг солих тухай биш, АТГ өөрөө юу юм бэ? гэдгийг ярих ёстой.

Анх энэ байгууллагыг бий болгосон “автор” нь Н.Энхбаяр. Хэрвээ 2009 оны сонгуулиар Н.Энхбаяр дахин сонгогдсон бол (өөрөө ч яг ийм тооцоотой хийсэн биз) энэ “хонгил” Ц.Элбэгдоржийн биш, Н.Энхбаярын нэрээр нэрлэгдэх байлаа. Гэвч төсөөлөөгүй үр дүн гарч, Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар Н.Энхбаярын хийсэн ажлын үр шимийг Ц.Элбэгдорж хүртсэн хэрэг. Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө өөрийнхөө бүтээсэн махны машинд хэрчүүллээ ч гэж ярьдаг. Харин одоо Х.Баттулга гэдэг хүн дахиад энэ “махны машины” эрэг, шураг болж болохгүй.

АТГ-тай байж авилгатай тэмцэнэ гэдэг бол зүгээр л тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн бодож олсон домог юм. Авлига бол ерөнхий утгаараа эрүүгийн гэмт хэргийн нэг л төрөл. Нэг төрлийн хулгай, нэг төрлийн дээрэм. Тэр гэмт хэргийг үйлддэг хүмүүс нь төрөөс томилогдсон болон олон нийтээс эрх авч сонгогдсон албан тушаалтнууд байдгаараа онцлогтой. Үүгээрээ л бусад гэмт хэргээс ялгаатай. Харин гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг нь Засгийн газарт бий. УИХ хууль баталж, Засгийн газар тэр хуулийг хэрэгжүүлдэг биз дээ. Гэмт хэргийг хэн үйлдсэн, хэрхэн үйлдсэн нь зарчмын хувьд ямар ч ялгаагүй. Хэн гэмт хэрэг үйлдсэн бэ гэдгээс үл хамаарч хуулийн хариуцлага ялгамжгүй, хийсэн хэрэг болоод учруулсан гэм хорд нь тохирсон л байх ёстой.

Гэтэл хууль тогтоох байгууллага нь дороо гэмт хэрэгтэй тэмцэх тусгай чиг үүргийн байгууллагатай, түүнийхээ даргыг томилох, чөлөөлөх эрх нь УИХ болон Ерөнхийлөгчид давхцаад оччихоор нөгөө “шударга бусын хонгил” гэгч нь бий болчихож байна. Аль нам олонхи байна, хэн илүү эрх мэдэлтэй байна, түүнд үйлчлэх болдог. Яг үнэндээ үүнд Х.Энхжаргал (АТГ-ын дарга) гэдэг хүний шууд буруу ч байхгүй. Түүний оронд хэн ч очсон томилсон хүнийхээ л өмнө л ёсолно. Энэ бол жам.

Тиймээс Ерөнхийлөгч болоод түүний багийнханд сануулахад АТГ-ын шударга бус байдалтай тэмцье, “шударга бусын хонгил”-ыг нураая гэж байгаа бол АТГ-ын даргатай бус, авлигатай тэмцдэг арга барилтайгаа тэмцэх ёстой. Зүгээр л авлигын эсрэг хуульдаа өөрчлөлт оруулаад АТГ-ыг татан буулгая!  

Б.СЭМҮҮН   

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (203.91.115.37)
    Шш
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (202.131.238.150)
    Женко БААСАН эмэгтэйг орилуулж чарлуулж өөрийнхөө хүслийг биелүүлэх гэж байж ядаж СОШИАЛ болон ТВ-гээр нэг асуудал үүсгэх юм. АТГ-н даргыг солино гээд хэлчихсэн болохоор нойр нь хүрэхгүй байгаа бололтой. Солиул сольчихооч ээ ЯАСАН их өс хонзон санадаг хүн бэ. Уг нь АТГ ажлаа сайн л хийж байгаа шүү дээ.
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
  • irgen bn lalraa (183.177.100.3)
    hiij butesen gaviya baigui nuraadag humuus ene ATG bailaa geed elbegdorj avilgaliin tom hergeesee zugath tom magadlalatai ene baiguullagin arga baril bolood uil ajillagaad TUR uuruu oroltsoh yosgui yum baigaamdaa shalguuldag humuus ni deer ni garaad suuchihaar yaj shalgagdah bileedee bagsh ni shawia shalgadag bolhoos shavi ni bagshaa sgalgadaggui gedeg ugtei en duitseed baigaan bishuu TATAN buulgahiin orond AJLIIG ni hiilgeldee
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 7 цаг 13 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 8 цаг 17 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 8 цаг 18 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 8 цаг 20 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 8 цаг 20 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 8 цаг 21 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 8 цаг 23 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 8 цаг 26 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 8 цаг 29 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 8 цаг 44 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 9 цаг 7 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 9 цаг 13 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 10 цаг 35 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 13 цаг 24 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 13 цаг 26 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 13 цаг 30 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 13 цаг 32 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 13 цаг 34 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 13 цаг 36 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 13 цаг 38 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top