x

Цаазын ял хэмээх төөрүүлэг

Тойрч болохгүй асуудлуудаасаа тойрч зугатаад, талцуулж болох бүх сэдвийг шүүрч аваад талцуулж хэрэлдүүлэх ямар учир шалтгаан байна?

Ерөнхийлөгч Х.Баттулгын хаврын чуулганы өмнө хийсэн мэдэгдэл болоод өчигдөр чуулганы нээлт дээр хэлсэн үгнээс үзвэл “Цаазын ялыг сэргээнэ” гэх түүний тархи угаалт биеллээ олж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Тэр Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар оруулж хэлэлцүүлэнгээ Ерөнхийлөгчийн албан ёсны сайт болох President.mn-ээр дамжуулан цаазын ялыг сэргээх талаар олон нийтээс санал авна гэв.

Ерөнхийлөгчийн Хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга даваа гаригт олон нийтэд мэдээлэл хийхдээ “Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг газар авч байгаатай холбогдуулан олон нийтийн шаардлага, эсэргүүцэл маш өндөр байна. Зөвхөн өнгөрсөн оны статистик мэдээллээр, 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэд өртсөн байна. Нэг ой дөрвөн сартай, нэг ой найман сартай хүүхэд хүчирхийлэлд өртсөн зэрэг сэтгэл сэртхийлгэм, аймшигт хэргүүд нийгмийг цочроож, дорвитой арга хэмжээ авахыг төр, засгаас шаардаж байна” гэв.

Одоогоос зургаан сарын ХЭҮК-оос УИХ-д танилцуулсан илтгэлд ч бас энэ талаар дурьдсан. Үүний дараа л Ерөнхийлөгчийн зүгээс цаазын ялыг сэргээх тухай яриаг анх удаа босгож ирсэн билээ. Бодит байдал дээр ХЭҮК-ийн энэ мэдэгдлээс болж цаазын ялыг сэргээх асуудал сөхөгдсөн үү, эсвэл цаазын ялыг сэргээхийн тулд уг мэдээллийг хийсэн уу гэдэг чухал биш. Баримт гэвэл насанд хүрээгүй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал нэмэгдсэн байна.

Хэрэв хүчирхийллийн гэмт хэргийн гаралт нийгмийн үзэгдэл болтлоо нэмэгдээд байгаа нь үнэн бол Ерөнхийлөгч яагаад гэмт хэргийн шалтгаантай нь тэмцэхийг биш, үр дагавартай нь тэмцэхийг урьтал болгоод байгаа юм бэ? Цаазын ялыг сэргээх нь гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх цорын ганц арга зам мөн үү?

Ямар ч төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд юун түрүүнд гэмт хэрэг гараад байгаа шалтгаан, нөхцлийг нь судлах нь зүй ёс. Тэрний дараа урьдчилан сэргийлэх болон араас нь авах арга хэмжээг тус тусад нь ярих ёстой. Шалтгаан нөхцөл, хөрс суурь нь байсаар байвал гэмт хэрэг гарсаар л байна. Хуулийг батлах, өөрчлөлт оруулахдаа ч үүнийг юун түрүүнд ярих ёстой. Үүний төлөө Ерөнхийлөгчид нийгмийн бодлогын, хуулийн болон хүний эрхийн, улс төрийн гээд олон зөвлөхүүд ажилладаг.

Өнгөрөгч аравдугаарт сард цаазын ялыг сэргээх асуудлыг анх гаргаж тавихдаа Ерөнхийлөгч энэ асуудлаар бүхэл бүтэн хуулийн баг хөлслөн ажиллуулж байгаагаа зарласан. Үүнээс хойш зургаан сар өнгөрөхөд тэр олон хүнтэй хуулийн багаас нь нэг ч хүн гараад “Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг урьд өмнөхөөс нэмэгдсэн нь ямар шалтгаантай вэ? Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа сэдэл шалтгаан, хөрс суурь нь юу байв?” гэдэг тухай ярьсангүй. Нэг ч судалгаа болон дүн шинжилгээг нийтэд гаргаж танилцуулсангүй. Харин хүний эрхийн зөвлөх нь гарч ирээд “Олон нийт үүнийг шаардаж байна” гэдэг ганц үгээр сүх хийж байна. Тэгсэн хэрнээ “Цаазын ялыг сэргээж болохгүй” гэсээр байгаа олон нийт болоод хуульч судлаачдын үг, судалгаа дүгнэлтийг үл ойшоон чихний хажуугаар өнгөрөөх. Ядахдаа хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн 200-300 гэмт хэрэгтнийхээ сэтгэл зүй болоод сэдэл шалтгааныг судалж үзсэн хүн байна уу? Хэрвээ хүчирхийллийн гэмт хэрэг нэг, хоёр хүний үйлдэл биш, нийгмийн үзэгдэл шахуу болчихоод байгаа нь үнэн бол нийгмээ эмчлэх тухай эхлээд ярих ёстой биз дээ.

Г.Уянга гэх сэтгүүлч эмэгтэй (бодоход нөгөө хуулийн багийнхны өмнөөс л ярьж байгаа байх л даа) “Цаазын ялыг зөвхөн тодорхой төрлийн гэмт хэрэгт оноохоор хууль санаачилсан, бага насны хүүхэд хүчиндсэн болон амийг нь хөнөөсөн хэрэгт цаазын ял онооно” гэв. Тэгвэл цаазын ял оноох нэг л хаалгыг нээвэл араас нь дахиад өөр хаалгуудыг ч бас нээх болно гэдгийг санууштай. Өнөөдөр “Хүүхэд хүчирхийлбэл ал, цаазал” гэж байгаа хүмүүс маргааш хулгай хийвэл цаазал, худлаа хэлбэл цаазал, авлига авбал цаазал гээд жагсана. Одоо ч тэгж хашгираад эхэлчихсэн. Тэгэх бүрт нь цаазлаад байх уу?

Монголын парламент “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай” хуулийг 2012 онд соёрхон баталж, цаазын ялыг албан ёсоор халах үүрэг хүлээсэн. Дээр нэр дурьдагдсан ХЭҮК-ийн нөхөд ч энэ асуудлыг ахин дахин судалж үзээд “цаазаар авах ялыг халах нь зүйтэй” гэдэг санал, зөвлөмжийг нэг бус удаа УИХ-д хүргүүлж байсан. 2015 онд баталсан Эрүүгийн шинэ хуулиар цаазын ялыг халсан шалтгаан ч бас ийм. Цаазын ял бол хүний амьд явах эрхийг төр өөрөө зөрчиж буй хэрэг. Хүн хүнээ алахыг эсэргүүцдэг атлаа хүний амь хөнөөх эрхийг төр өөртөө авч болохгүй... гэдэг шалтгаанаар олонхи улс орнууд цаазын ялаас татгалзаад байгаа. Цаазын ял гэмт хэргийг бууруулдаггүй гэдэг нь ч амьдрал, практикаар нотлогдсон учраас тэр. Монгол Улс ч бас ийм шалтгаанаар цаазын ялаас татгалзсан 103 дахь орон болсон.

Гэтэл Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх “Эрүүгийн хуулиас цаазын ялыг халсан нь Үндсэн хууль зөрчиж байна. Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг Монгол Улс дагаж мөрдөхгүй” гэв. Иргэний эрхийн Пакт гэж юу юм, олон улсын гэрээ юу юм бэ л гэж байна.

Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд “Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр шүүхээс ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь насыг хөнөөж болохгүй” гэж заасан. Эрүүгийн хуульд заасан бол болно, заагаагүй болохгүй л гэсэн үг. Түүнээс биш “ал, цаазал” гэсэн заалт Үндсэн хуульд байхгүй. Ядахдаа үүнийгээ ч мэдэхгүй.

Цаазын ялыг сэргээнэ, сэргээхгүй гэж иргэдээ талцуулахын оронд хүүхдийн эсрэг гэмт хэрэг юунаас болж гараад байна, хүчирхийллийн гэмт хэргийг яаж бууруулах вэ, гэмт хэргийг яаж илрүүлэх, эцэг эхчүүд юунд анхаарах вэ гэдгээ тойрч суугаад ярих ёстой бус уу? Энэ ч гэсэн иргэндээ үйлчилдэг, иргэнээ хамгаалдаг төрийн үүрэг. Тийм байтал тойрч болохгүй асуудлуудаасаа тойрч зугатаад, талцуулж болох бүх сэдвийг шүүрч аваад талцуулж хэрэлдүүлэх ямар учир шалтгаан байна?

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ккк (103.57.94.103)
    Энэ сэтгүүлчийн охиныг эсвэл эхнэр эсвэл эгчийг хүчиндээд алчихсан бол юу гэж бичих байсан бол ???? сэтгэцийн гажигтай балай
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 7 цаг 21 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 8 цаг 25 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 8 цаг 26 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 8 цаг 27 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 8 цаг 28 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 8 цаг 29 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 8 цаг 31 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 8 цаг 34 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 8 цаг 37 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 8 цаг 52 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 9 цаг 15 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 9 цаг 21 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 10 цаг 43 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 13 цаг 31 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 13 цаг 34 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 13 цаг 38 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 13 цаг 40 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 13 цаг 42 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 13 цаг 44 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 13 цаг 45 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top