x

Ардын намынхан намайг хугалж дийлэхгүй ээ!

Нийслэлийн Ардын намаас миний эсрэг "Үүл Баатарын балаг" нэртэй эвлүүлэг захиалж хийлгээд интернэтээр цацаж!

Мөн миний бие, энэ контенттой холбогдуулаад зарим зүйлийг тодруулангаа өөрийн бодлыг өчье.

Манай ард иргэд нийтээрээ мэдэх болсон 60 тэрбумын хуйвалдааны гол бай нь миний бие байсныг 60 тэрбумын гэгдэх болсон бичлэгээс та бүхэн сонссон байх. Тэр бол, Нийслэлийн Ардын намын дарга нь; Бат-Үүлийг нэрээ татах байдалд хүртэл нь гүтгэн дайрна, гүтгэлэгтээ хүүг нь татан оролцуулна, нийслэлийн сонгуульд ялахын тулд наад зах нь 60 тэрбум цуглуулна гэх зэргээр хэлээд тэр үйл ажиллагааныхаа арга зүйг том намын даргадаа танилцуулж буй бичлэг.

Монголд анх удаа МАН-аас нэг хүний эсрэг зохион байгуулах үйл ажиллагааны нууц төлөвлөгөө цаг алдалгүй илчлэгдсэн нь энэ бололтой. 60 тэрбум төгрөгөөр зохион байгуулагдах үйл ажиллагаа гэдэг ямар хүчтэй, ямар өргөн цар хүрээтэй болох нь ойлгомжтой билээ.

Өнөөдөр хүртэл тэр үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа аж!

Батболд 60 тэрбумын операцийн залгамж халааг аваад "Үүл баатарын балаг" нэртэйгээр үргэлжлүүлж байна. Сундуй нь нийслэлийн намын дарга байхдаа тараадаг байсан тэр гүтгэлгүүдийг, шинэчилсэн найруулга, тавилттайгаар цацаж байна. Батболдын гар хөл болсон нүүрээ нуусан лалрууд нь миний эсрэг гүтгэлгийг онлайнаар нэг хөөрөгдөн түгээж байна. Онлайныг 24 цаг сахиж байгаад ажлаа хийж байна даа.

Ардын нам намайг ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэж эхэлсэн тэр өдрөөс хойш 30 жилийн турш гүтгэлэг, доромжлолоор "цовдолсоор" ирсэн. Би, Монгол Улсаа Зөвлөлт гүрний колончлолоос чөлөөлж, монгол хүнээ эрх, эрх чөлөөтэй болгохын тулд тэмцсэнээс өөр ямар ч гэм хийгээгүй.

Сайн аав, ээжийнхээ буянаар шударга хүн болж хүмүүжсэн юм. 40 мянгатынхаа буянаар андын тангарагтаа үнэнч байдаг эр хүн болж торнисон. Амиа бодож, шуналдаа хөтлөгдсөн хөгийн амьтан болж өсөөгүй юм, би.

Миний ахуй намайг эрх чөлөөнд амиа тавин дурладаг хүн болгон хөглөсөн билээ! Тэгээд эрх чөлөөний төлөө тэмцэхээс өөр хэрэг хийгээгүй ээ!

Ардын нам намайг; хулгайч ,дээрэмчин, анд нөхрөө алсан алуурчин, идээчин угаачин зэргээр нүүр нүдгүй нүдэж гүтгэхдээ хэтрүүлж, муу хүнд байтугай ад зэтгэрт чиг ахдахаар нүгэл хилэнцийг над дээр овоолон доромжилсон юм. Надаар зогссонгүй. Хүүгээ хайрлан өмгөөлснийх нь төлөө аавыг минь гутаах зорилгоор мэргэжил нэгт атаархагчдаар нь хүртэл дайруулан гүтгэж байв. Үеийн нь үхширсэн коммунистууд, буриад цагаачаар нь дуудаад, ална, устгана, Монголоос зайлуулна гэх мэтээр заналхийлж байлаа.

Аавынхаа дэвшүүлсэн гэр хорооллыг хөгжүүлэх зорилгыг дэмжин үлгэрлэх гэж ажилласан хүүгийн маань төслийг улстөржүүлж гацаагаад идээчин, угаачин, офшорчин болгон гутааж дөнгөсөн. Миний хүү төрийн алба огт хашиж үзээгүй! Үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн хувийн хэвшилд зүтгэсэн хүн. Монгол улсын иргэдийн эдэлдэг эрхийг л эдэлж яваа. Тусгай эрх эдэлж аавынхаа татлаа, түлхэлтээр явж байгаагүй.

Амгалангийн дахин төлөвлөлтийн төслийг нь тэндхийн иргэд нь дэмжсэн. Би болиулах гэж иргэдийг нь ятгаад дийлээгүй. Гэхдээ, Чулуудайгийн дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилт нийтэд ил тод, шилэн явагдаж байсан юм шүү! Хэнээс ч нууж хаагаагүй. Даанч, Ардын намынхан л улстөрийн зорилгоор улыг нь шагайхаас өөр, бусад жирийн иргэд мөшгиж сонирхоогүй дээ.

Энэ тухай миний хүү "Цензүргүй яриа" зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөндөө учирлан тайлбарласан. Гэхдээ юмыг харлуулах нь цайруулахаас олон дахин үр дүнтэй байдгийг мэддэг Ардын намынхан ил, далд дайрсаар мянгантаа гүтгэхэд ямар ч худал үг үнэн болдог ёсоор хүүг маань харлуулж чадсан билээ.

Тийм ээ! Ардын нам намайг зөвлөлт дэглэмийг нурааж, социализмыг халахын төлөө тэмцсэнд өширхөн зуухдаа гурван үеэр минь дайран доромжилсоор өнөөдрийг хүрчээ. Би хэн нэгэнд дайсагнаагүй, эрх чөлөөтэй Монголын төлөө л тэмцсэн. Зарим хүмүүс надаас, 90 онд Зөвлөлтийн коммунист намыг хааж байхад Ардын намыг устгаагүйн бурууг нэхэж ам асуудаг. Зоригийг алагдсан тэр мөчид Ардын намын цагаан байр руу бухимдсан олон түмнийг дайруулаагүйг буруушааж ам асуудаг. 7-р сарын 1-ний хэрэг явдлыг ард түмний бослого болгоогүйн хариуг нэхэж бас ам асуудаг юм.

Би, иргэдийнхээ эрх чөлөөний төлөө, тэр дотроо Ардын намын гишүүдийн ч эрх чөлөөний төлөө тэмцсэн болохоос монголчуудыг хооронд нь алалдуулахын төлөө тэмцээгүй. Одоо ч ийм байр суурьтай! Ардын намынхан намайг яаж ч хорсолтойгоор "цовдолж" байсан байр суурь маань хэвээрээ! Яагаад гэвэл монголчууд хоорондоо алалдах юм бол Монгол ч үгүй, Эрх чөлөө ч үгүй болно.

Ардын нам бол хомопостсоветикуудын улстөрийн "хуаран". Тэд социализмын үеийн ангийн сурталд нэвт автсан хүмүүс бөгөөд үүнийгээ боловсрол хэмээн эндүүрдэг. Чөлөөт ниймийн боловсрол тэдэнд үгүй. Ямар ч Харвард, Оксфорд мэтийн сургалтаар хомопостсоветик улстөрчдийн боловсролыг шинэчлэх боломжгүй болох нь өнгөрсөн хугацаанд харагдсан.

Монголчуудын аз дутахад хомопостсоветик улстөрчид нийгмийг удирдаж, тэдний оюуны хомсдол Монголын хөгжлийг гацаадаг билээ. Үүний нэг тод жишээ нь Нийслэлийн засаг дарга Батболдын гэр хорооллыг дорд үзэж байгаа мунхаглал болно.

Батболдын социалист боловсрол нь:

- Гэр хорооллын хашааны газарт байгаа "капиталын нууц"-ыг,

- Хашааны газрын эздийн ипотек нь макро эдийн засгийн нийт эрэлтийг дэмжих менежментийн нэг гол хэрэгсэл мөн болохыг,

- Нийгмийн гишүүдийнхээ нэг хэсгийг ялгаварлан үйлчилдэг эдийн засгийн инститүц нь эдийн засгийн хөгжлийг гацааж боодог учиртайг мэдэхгүй байна.

Ядахдаа, "гэр хорооллын дахин төлөвлөлт", "сайн хашаа" хоёрын ялгааг ойлгохгүй харанхуй байх даа яахав дээ! Гэр хорооллын дахин төлөвлөлт нь хашааны газрыг үнэ цэнэтэй болгох арга хэмжээ. Сайн хашаа бол хашааны газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах дараагийн үе шат. Ийм л энгийн зүйл. УИХ-аар батлуулсан, 2030 он хүртэл Улаанбаатарыг хөгжүүлэх үзэл баримтлал хэмээх баримт бичигт гэр хорооллыг хаус хороолол болгохоор тусгасан байгааг хараагүй аж.

Батболд муу ажиллаж байгаа нь миний буруу биш. Сонгогчид түүнд хангалтай эрх мэдэл өгсөн. Нийслэлийн Ардын нам Батболдынхоо төлөөсөнд намайг гүтгэн гутаагаад өөрсдийгөө аварч гарах гэж байгаа бол том эндүүрч байна. Улстөрийн ийм арга улиг болоод явахаа байсан!

Хүмүүс хэчнээн иррационал (онож бодохдоо тааруухан) ч гэлээ өөртөө хэрэгтэй бизнесийнхээ төлөө явах зөн билигтэй юм. Намайг тракторчидтойгоо хамт төв талбай дээр гарч ирэн тэмцэхдээ угтаа гэр хорооллын хашааны газрыг үнэт капитал болгохын төлөө явсныг гэр хорооллынхон мэднэ. Намайг, моргейжийн хөрөнгийг татаж гэр хорооллыг хаус хороолол болгохын төлөө явааг тэд мэднэ. Тэгэхээр, гэр хорооллынхон намайг дэмжиж дагах нь эргэлзээгүй!

Үгийнхээ төгсгөлд Монголын ардчилалтай холбогдуулан бас хэдэн үг өчье.

Ардын намын олигархууд ардчиллын нэр хүнд унаж буйд маадгар байна. Үнэхээр Ардчиллын хувьд сайнгүй цаг ирсэн гэдгийг би харж байгаа! Ардчиллын олгосон эрх, эрх чөлөөг хүмүүс "худалдахад" бэлэн болсон. Сонгогчид нь санал өгөх эрхээ, сэтгүүлчид нь хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө, уурлаж хилэгнэгсэд нь жагсаж цуглах эрх чөлөөгөө, шүүгчид нь хараат бус шүүхээ, ардчиллын партизанууд ардчиллаа "үнэ тохирвол" өгчихөд бэлэн болсон.

Дээрээс нь, дарангуйллын гамшгийг биеэр үзээгүй, мөн ардчиллаа зэрэмдэглэж орхисон эрэмдэг ардчилагчдыг харж өсөөд дур нь гутсан бүхэл бүтэн шинэ үе бий болсон. Тэд ардчилалд хайр найргүй "агсарч" байна. Ардчиллыг устгана гэхэд алга ташиж байна.

Ардчиллын эсрэг, шинэ залуу үеэр манлайлуулсан дуу хүчээ авах тусам ардчиллаа хамгаалан ган хийх хүн бараг байхгүй болсон. Намайг ардчиллаа хамгаалан улиглахад мохож шантарсан олон нөхөд маань "үзэгч"-ийн суудалд суусан. Тэдний өөдгүй зан ардчиллын төлөө тэмцэгчдийн эгнээг шингэлж байгаа. Энэ бүхнийг хараад олигархууд улам бүр даварч буй.

Одоохондоо олигархуудаас ирээдүйн дарангуйлагчид горилогсод нь цөөнгүй тул эрх мэдлээ булаацалдан үзэлцээд тохирч чадахгүй байна. Цаг нь болоход, тэдний хоорондын тэмцэл дундаас хамгийн хүний үнэргүй, араатан шиг нэг нь гадны дэмжлэгтэйгээр дарангуйлагчаар тодрох болно. Монголын түүх ийм жамтай юм шиг байна.Гэхдээ би цовдлуулж дуусах хүртлээ тэмцэнэ. Яагаад гэвэл би жинхэнэ монгол хүний ёсоор "Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовох"-ыг илүүд үздэг ээ! Олигархжсан Ардын нам намайг хугалж чадахгүй!

Өнөөдөр эрх чөлөөнөөс дайжиж дарангуйллыг урин залж байгаа тэр залуус хожим нь дарангуйллын хүчирхийллийг биеэр үзэн тэвчихээ болиод эрх чөлөөг эрэн тэмцэх цаг ирэх нь дамжиггүй. Эрх чөлөөг байхад нь түүнээс дайжих боловчиг дарангуйлалд "турсагаа хуулуулах"-ийн цагт орилж босдог нь хүмүүний араншин. Тэр үед монголчууд 90 оных шигээ ардчилалд хайртай болж, ардчиллын төлөө тэмцсэн бидний хөшөөг босгох болно! Дарангуйлагчийн хөшөөг нурааж дээрээс нь дэвсэх болно!

Э.Бат-Үүл /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (103.212.119.133)
    баатар хүн мөнгө зохицуулж болохгүй гэж үү иим баатар олон байсан бол ч даанч бид азгүй юм даа лалар
    2018 оны 11 сарын 03 | Хариулах
  • зочин (103.212.119.133)
    баатараа инээд хүрээд болдоггүй
    2018 оны 11 сарын 03 | Хариулах
  • зочин (122.201.31.55)
    элбэгдоржийн баатар зөвхөн энэ нэр нь хэн болохы нь хэлээд байнашдээ
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Үзэн ядаж байна (66.181.160.8)
    Би хүмүүжилтэй гэх мөртөө лалар гэж хараах яасан их хүмүүжилтэй лалар вэ
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 16 цаг 11 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 17 цаг 15 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 17 цаг 16 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 17 цаг 17 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 17 цаг 18 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 17 цаг 19 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 17 цаг 21 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 17 цаг 24 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 17 цаг 27 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 17 цаг 42 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 18 цаг 5 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 18 цаг 11 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 19 цаг 33 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 22 цаг 21 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 22 цаг 24 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 22 цаг 28 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 22 цаг 30 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 22 цаг 32 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 22 цаг 34 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 22 цаг 36 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top