x

Эдийн засгийн эрх чөлөө ба “туулайчдын” клуб

Африкийн баруун хойд эргээс зуун тавин километр зайд орших, галт уулын гаралтай арваад жижиг бүлэг арал бий. Канарын гэх гурван сая оршин суугчтай эдгээр арал бол Испанийн нутаг дэвсгэр. Кристофер Колумб алдарт аялалын бэлтгэлээ базаах сүүлийн зогсоол нь байсан энэ арлаас их хэмжээний алт олдож эзэн хааны эрдэнэсийн санг бялхуулж байжээ.

Жилийн турш тогтмол халуун дулаан байдаг эдгээр арлуудад өнөөдөр олон сая жуулчид ирж байна. Лас Палмос гэх нэг арлынх нь урд хэсэгт хориод жилийн өмнө ганц ч модгүй цөл, хоосон толгод байжээ. Гэтэл өнөөдөр тансаг зочид буудлууд, хурлын ордон, машин уралдааны тойрог, гольфын талбай, гоё ганган вилла баригдсан, эрчимтэй хөгжиж буй аялал жуулчлал, олон улсын хурал зөвлөлгөөний төв болжээ.

Барууны улс орнуудын барьж эхэлсэн төсөл бүр цагтаа дуусч, ашиг орлого өгдөг, гэтэл монголын том төслүүд ярих, шуугих, шав тавихаас хэтрэхгүй байгаагийн “нууц” нь юу юм бэ? Энэ бол эдийн засгийн эрх чөлөө.

Монголын эдийн засгийн эрх чөлөө

Канадын Фрейзэр институтаас гаргасан дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний 2018 оны тайлангаас үүнийг тод харж болно. Эдийн засгийн эрх чөлөө өндөр оронд (Hong kong, Singapore зэрэг) иргэдийн амьдрал илүү сайн, бага оронд (Venesuel, Lybia зэрэг) амьдрал хэцүү, ядуурал, ажилгүйдэл их байдгийг сүүлийн хориод жилийн судалгаа харуулж байна.

Эдийн засгийн эрх чөлөөний үндэс суурь бол хувь хүний сонголт, сайн дурын солилцоо, зах зээлд оролцох ба өрсөлдөх эрх чөлөө, хувь хүний болон хувийн эзэмшлийн хөрөнгийн аюулгүй байдал гэж үздэг. Дэлхийн 162 орныг 10 хүртэлх оноогоор хэмжээд, буурах дарааллаар жагсаахад Монгол улс 7.4 оноогоор 48-р байранд оржээ. Энэ бол эдийн засгийн эрх чөлөөг 1/төр засгийн хэмжээ (8 оноо, 15-рт); 2/хуулийн систем болон өмчлөх эрх (5.5, 62); 3/мөнгөний тогтвортой байдал (9.39, 42); 4/гадаад орнуудтай худалдаа хийх эрх чөлөө (6.68,104); 5/төрийн зохицуулалт (7.26, 70) гэсэн таван өргөн талбараар хэмжсэний дундаж нь. Жич Орос улс 6.8 оноогоор 87, Хятад улс 6.4 оноогоор 108-р байранд жагсчээ.

Харин тав дахь хэсэг буюу төрийн зохицуулалтыг дотор нь 5a/зээлийн зах зээл (8.44, 88); 5б/хөдөлмөрийн зах зээл (6.65, 71); 5c/бизнесийн зохицуулалт(6.69, 62) гэж үнэлжээ.

Ер нь энэ индексийн гол ач холбогдол нь бусад оронтой харьцуулахад хаана явна гэхээсээ илүү, ямар талбарт эдийн засгийн эрх чөлөө бага байгааг тогтоож, шалтгааныг засч залруулахад оршиж байна. Эдийн засгийн эрх чөлөөтэй улс оронд л иргэд нь амар тайван, элбэг хангалуун, эх орноосоо дүрвэж зугтдаггүй, гэр бүлээрээ элэг бүтэн амьдарч, урт удаан насалдаг ажээ.

Ганхаж буй хуулийн засаглал

Хуулийн засаглал гэдэг нь бүх хүн, байгууллага хуулийг мөрдөх, төр засаг нь хуулиа сахиулах, хууль бүх хүнд ижил тэгш үйлчлэх зарчмыг хэлдэг. Энэ зарчим хэрэгжихгүй бол ардчилсан улс орон бага багаар дарангуйлагчийн засаглал руу шилжиж, үг хэлэх эрх чөлөө хумигдсаар, төдөлгүй мөнгө нь үнэгүйдэж, эдийн засаг нь дампуурч, цэрэг зэвсгийн хүчээр иргэдээ айлган сүрдүүлж, эцэст нь үймээн самуун үүсдэг.

Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөг доош татаж байгаа гол талбар бол хуулийн систем ба өмчлөх эрх (5.5) гэж гарчээ. МУ шүүгчийн хараат бус байдал 3.8; хараат бус шүүх 3.77; өмчлөх эрхийн хамгаалалтаар 4.42 оноог энэ онд авсан, өмнө нь ч доогуур гарч байсан нь анхаарал татаж байна.

2000 онд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулснаас хойш хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүж, залруулах засаглалын хоорондын эрх мэдлийн хуваарилалт харилцан ууссаар, эдүгээ бараг ялгагдахгүй болоод байна. Их Хурлын гишүүдийн дөрөвний нэг нь Засгийн газрын гишүүд болж байна. Ерөнхийлөгч нь хууль санаачилж, шүүх болон авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг “томилж” байна. 

Монголын иргэд зөвхөн сонгуулийн өдөр ардчилалд оролцож, сонгуулийн хооронд улс төрийн “жүжиг” үздэг болжээ. Иргэд, тэдний мэдээлэлтэй хэсгийн төлөөлөл болсон иргэний нийгмийн ажил сошиалаар шуугихаас хэтрэхгүй байна. Монголын хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэхээ болиод удаж байна. Сүр дуулиантай баривчилгаа хийгээд, гэнэт суллах, эсвэл шүүхийн шийдвэрүүд замхран алга болох, шүүгч, цагдаа нар өөрсдөө гэмт хэрэг үйлдэх, авлига, хээл хахууль авах нь өнөөгийн нийгмийн ердийн үзэгдэл болжээ. 

Туулайчид

Хувь хүний аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах нь төрийн анхдагч үүрэг. Өмч хөрөнгө хувь хүний, байгууллагын, хамтын, нийтийн, төрийн гэх зэрэг олон хэлбэртэй байдаг. Аль нэгийг нь завшвал бусад хэлбэртээ шууд нөлөөлдөг. Өмчийг хамгаалахын тулд наад зах нь бүртгэлтэй, хариуцах эзэд нь тодорхой байх ёстой. Гэтэл монголын төр засаг энэ бүртгэлийг хийхийг хүсдэггүй. Бүртгэлгүй буюу эзэн нь тодорхой биш болохоор тэдгээр хөрөнгийг үнэгүй авч, завшиж болсоор байна. Энэ завшигчдыг “free riders” буюу төлбөргүй зорчигчид, монголоор бол “туулай” гэдэг.

Эдгээр “туулайчдад” сайхан боломж олгож буй институт бол улс төрийн намууд. Газар, газрын доорх баялаг зэрэг төрийн өмч хөрөнгийг завших боломжийг төрийн эрх баригч намууд өөрсдийн “клубын” өмч болгов. Клуб нь хаалттай, зөвхөн гишүүддээ үйлчилдэг, дотоод дүрэм журам нь тун нарийн ажээ. Дүрэм журмаа зөрчсөн гишүүнийг клубын бусад гишүүд нь гадуурхаж, цээрлүүлдэг, нийтээрээ үзэн яддаг боллоо. Тод жишээ нь Х.Тэмүүжин ба АН, Л.Оюун-Эрдэнэ ба МАН-ын хооронд болсон үйл явдлууд.

Нийслэл, аймгийн төвүүдийн бүх газар, уул устай амууд, уул уурхайн орд газрууд, бэлчээр, тариалангийн талбай, төрийн өмчтэй бүх компаниуд эдүгээ МАН эсвэл АН нэртэй клубын өмч болжээ. Эрдэнэтийн 49 хувийг АН клуб, 51 хувийг МАН гэх клуб хуваан эзэмшиж, нэг нь нөгөөгөөсөө булаан авахаар өнөөдөр тэмцэлдэж байна. Хууль, хүчний байгууллагууд, авлигатай тэмцэх газар, банкууд, компаниуд бүгд л энэ клубын гишүүд болжээ.

Монгол улсын бүх өмч хөрөнгө, төрийн эрх мэдэл бүгдээрээ эдгээр хаалттай клубын гишүүн-туулайчдын эрх мэдэлд нэгэнт очсон учир монголын жирийн иргэд юутай хоцорсноо ч мэдэхгүй, ойлгохгүй байна. 

Ер нь тэгэхээр иргэд бидний өмч хөрөнгө, аюулгүй байдлыг хэн хамгаалах юм бэ?

Лас Палмос. Испани

2018.10.10

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 16 цаг 15 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 17 цаг 19 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 17 цаг 19 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 17 цаг 21 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 17 цаг 22 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 17 цаг 23 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 17 цаг 25 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 17 цаг 27 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 17 цаг 30 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 17 цаг 45 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 18 цаг 9 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 18 цаг 15 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 19 цаг 37 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 22 цаг 25 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 22 цаг 27 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 22 цаг 32 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 22 цаг 34 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 22 цаг 35 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 22 цаг 37 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 22 цаг 39 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top