x

Өрх бүрт өвлийн идэш хөтөлбөр

Сонгуулийн жил дөхөж байгаатай холбогдуулан улс төрчид хэрэгжүүлж олон нийтээс санал худалдаж авж болхуйц шинэ хөтөлбөрүүд, эдийн засгийн тооцоо судалгааг нь үнэн зөв мэт гаргасан, ард түмэнд тараах пиар төлөвлөгөөтэй нь зарж байгаа шүү. Мөн амлалт бол хэрэгжүүлэхдээ биш их хурлын гишүүн болохдоо байдаг юм гэдгийг нэр дэвшигчиддээ хэлэх байна. 

  1. Айл бүрт арван мянга. Ямарч баян хүн байнга мөнгөний дутагдалд орж байдаг юм. Тиймээс бид уг хөтөлбөрийг сонгуулиар хамгийн амжилттай хэрэгжих хөтөлбөр гэж үзлээ. Улс орны эдийн засаг масаг, багш нарын цалин этр гэж хэд ч ярьсан иргэд бол авах мөнгөө л бодож байдгыг анхаарна уу. Энэ хамгийн үнэтэй зарах хөтөлбөр шүү эрхэм нэр дэвшигчидээ. Өмнө нь мөнгө тараасан 10 мянга юуын гэж бодож болох ч 10 мянган зуутын дэвсгэрт байж ч болно, 10 мянган доллор рубль байж ч болно сонугуулиараа өрсөлдөгчөөсөө илүү гарж хэлэх учиртай юм. 

  2. Аав бүрт амраг хүүхэн. Уг хөтөлбөрийг маш нарийн чинад нууцлал дунд хэрэгжүүлэх юм. Гэхдээ энэ бол сонгуулийн үр дүнд шууд нөлөөлнө. Манай аавууд юу өмсөх, юу идэх, ямар ажил хийх, халбага пиав уух зэрэгээ ч мэдэх эрхгүй ч харин сонгуулийн саналаа хэнд өгөхийг ерөнхийд нь базаж байдаг билээ. Эхнэрүүдийн ийм айхтар том юм шиг хэрнээ хэнд ч хэрэггүй эрх өгчихсөн байгаан. Аав бүрт амраг гэсэн болхоос хүн бүр өгөх нь гэж айж болохгүй харин хэдэн ч аавын дунд явах боломжтой хүүхнүүд шалгаруулхад л болно. Мөн уг хөтөлбөрийн хүрэээнд “Аав бүрт архи” дэд хөтөлбөр үнэгүй дагалдах болно. 

  3. Хүүхдийн “өглөөний цай” хөтөлбөрийг “өдрийн хоол” болгож хоёрын гурилдаж байхаар “оройны зоог барилт” болгон өргөжүүлмээр байна. голдуу томоохон ресторануудад хүүхэд бүрт оройн хоол өгж байх хөтөлбөр юм. Ресторанд ирэх завгүй боломжгүй багтаагүй хүүдүүдийг катерингаар үйлчилж болох юм. Мөн төсвөөс хэдэн мянган хүний ресторан байгуулж түүндээ хүүхдүүдээ оройн зоогыг нь бариулж баймаар байна. Угаасаа төсвийн мөнгө бол төсвийн мөнгө тэхээр яадын мөнгөнөөс бүү ай. 

  4. Ээж бүрт итгэлт хамбын аялал гэх хөтөлбөр байна. Хэдийгээр аавууд сонгуулийг базаад гэр орондоо нөлөөлөөд байгаа мэт боловч сонгуулийн саналын байран дээр өөр хүн дугуйлахдаа эр нөхрөөсөө айх ээжүүд ховор шүү. Сийхгүй л дугуйлах болно. Тиймээс ээжүүдийг базах хэрэгтэй. Ээжүүд үр хүүхэддээ анхаарал тавьсаар өвдөх хавдахаас айгаад бүгд сүжигтэй болсон байдаг. Иймд итгэлт хамбын аядадаар тогтохгүй испани италаар ч явуудсан яадын. Угаасаа төсвөөс мөнгө нь гарж байгаа биздээ. 

  5. Өрх бүрт өвлийн идэш тараах хөтөлбөр. Үүн тарган хонины таван гулууз, таван цултайгаа, тал үхрийн махны хамт өрх бүрт хамрагдах юм. Ингэснээр бид ядуурлын эсрэг айл өрх бүрт чиглэсэн хөтөлбөр боловсруулж байгаа юм. Бид монгол хүнийг монгол махаар хангаж гэмээн монгол ухаан цогцлох болно. 

  6. Өрх бүрт өмд гутал

  7. Иргэн бүрт ингэний хоормог

  8. Сонгогч бүрт самсунг гар утас

  9. Хүн бүрт хөөрхөн хөөрхөн бэлэг

  10. Таны гарт бэлэг байнга өгнө

  11. Сонгогч танд зориулсан цэцэгт мэндчилгээ

  12. Иргэн бүрт зориулсан Хаянан аялах эрх

  13. Төрийн авилгалын онцгой хямдрал хар баасан гариг

  14. УИХ-н гишүүнийг амьдаар харах алтан боломж

  15. Дарга долоох эхний таван азтан шалгаруулах

  16. Дүүрэг аймгийн даргатай нүүр тулан уулзах алтан боломж

  17. Гишүүдийг алсаас харж бахархах онцгой эрхүүд

Гэх мэтчилэн хөтөлбөрүүд их байгаа бөгөөд бичих гэсэн залхуу хүрчлээ. Тиймээс та бүхэн холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай

Уг бизнэсийг хийх санаа өгсөн сурагчийн өглөөний цай” хөтөлбөрийг “өдрийн хоол” болгох санаа гаргасан гишүүндээ баярлалаа. Эцэг эхчүүд сурагчдад өдрийн хоолноос илүү цөөхүүлээ анги, ээлжгүй хичээлэлдэг олон олон сургууль хэрэгтэй байна. Гэхдээ гишүүдэд тэр нээх хамаагүй. Та бүхэн дээрх хөтөлбөрүүдийг сонирхож байвал гамп@хөтөлбөршаа.ком хаягаар холбоо барина уу. 

Гамп /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 15 цаг 9 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 16 цаг 13 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 16 цаг 14 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 16 цаг 15 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 16 цаг 16 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 16 цаг 17 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 16 цаг 19 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 16 цаг 22 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 16 цаг 25 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 16 цаг 40 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 17 цаг 3 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 17 цаг 9 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 18 цаг 31 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 21 цаг 19 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 21 цаг 22 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 21 цаг 26 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 21 цаг 28 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 21 цаг 30 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 21 цаг 32 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 21 цаг 33 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top