x

АТГ-ыг хүн хорьдог газар уу, хэрэг илрүүлдэг байгууллага уу?

Цагдаагийн албан тушаалтнууд уул уурхайн компанитай холбоотой авлигын хэрэгт шалгагдаж, энэ хэрэгтэй холбоотой 1,3 сая ам.долларыг айлын гэрээс хураасан тухай дуулиан дэгдээд удаагүй байна. Энэ мөнгийг нууж байсан этгээд ямар нэгэн албан тушаалтан биш. Төрийн албан хаагч ч биш, энгийн иргэн” АТГ-ийн Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг ингэж мэдэгдсэн.

Тэгвэл энэ хэргийг яагаад цагдаагийн байгууллага биш, АТГ шалгаж байгаа хэрэг вэ? Учир нь цагдаагийн албан хаагч төрийн албан хаагч учраас тэдэнтэй холбоотой авлига, албан тушаалын хэргийг хуулиараа АТГ-т харъяалуулсан гэнэ.

Уг нь бол энэ хэрэг ашигт малтмалын лиценз худалдсан, худалдаж авсан хоёр иргэний хооронд үүссэн маргаан. Нэг нь лицензээ худалдсаныхаа дараа тэр нь өөрийнх нь зарсан үнээс хавьгүй илүү үнэ цэнэтэй орд байсныг мэдээд наймаа буцсан, нөгөөх нь лицензийг буцаахгүйн тулд шүүхэд хандсан. 5-6 жил шүүхээр явсан энэ маргаанд цагдаагийн албан тушаалтнууд (шүүх шинжилгээнийнхэн) оролцож, хуурамчаар дүгнэлт гаргасан, эсвэл хуурамч болохыг нь нотлохын тулд хуурамч дүгнэлт гаргасан. Ийм л зүйл болсон аж.

Саяхан АТГ-ынхан сар бүрийн ээлжит мэдээллээ хийхдээ “Иргэний нисэхийн ерөнхий газар гадаадад гэрээгээр сургаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрт 2013-2016 онд буюу дөрвөн жилийн дотор 9.8 тэрбум төгрөг төлсөн. ИНЕГ-ын тэтгэлгээр 2015-2017 онд 93 оюутан гадаад улсад суралцан төгссөнөөс 39 нь ажилд ороогүй, 2017 онд 13 оюутан төгсөж ирснээс 12 ажилд ороогүй байна. 2017 онд тус газрын тэтгэлгээр нийт 22 хүн гадаадад суралцахаар явснаас 16 оюутны эцэг, эх нь Зам тээврийн яам, ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий этгээд байна” хэмээн мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, 16 хүн дээр шинээр хавтаст хэрэг нээх нь л дээ, АТГ.

Дээр нь сургууль, цэцэрлэгийн захирлууд, эмч, багш нар бүгд АТГ-ын “эрхлэх ажлын хүрээний” ёстой субект болчихоод байгаа. Эцэг эхээс, өвчтөнөөсөө “набор, цэцэг” авсан ч АТГ шалгана. Сүүлийн жилүүдэд АТГ сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч нартай л хөөцөлдөөд байснаас яг авлигын том хэргүүдээ шийдвэрлэж чадсан уу? Нөгөө Оюутолгойн гэрээнд оролцсон гурван сайд, “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан захирлуудын асуудал юу болсон бэ? Таг чиг. Нийгэмд шуугиан үүсээд ирэхээр л хэдэн хүнийг барьж хорьдог, хэргээ илрүүлж чадахгүй болохоороо буцаагаад тавьдаг тийм л ажил хийж байна. “Авлигатай тэмцэх” гэсэн сайхан нэртэй “шүдгүй арслан” л болоод байна.

Хэрвээ АТГ гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллага мөн юм бол гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн газар, Хууль зүйн яамандаа харьяалах ёстой. Гэтэл дарга удирдлагыг нь УИХ-аас томилдог, чөлөөлдөг, УИХ-ын өмнө үйл ажиллагаагаа тайлагнадаг байхаар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэн хэрэгжүүлээд байгаа нь тодорхойгүй. АТГ гэмт хэрэг илрүүлэх, үгүй нь сонин биш, дарга удирдлага нь хэний хүн байх вэ, хэний эрх ашгийг төлөөлөх вэ? гэдэг л тэмцэл явж байна.

Өнгөрсөн хавар тавдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга “АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх эрхээ ард түмэнтэйгээ хуваалцаж байна” гээд цахимаар санал асуулга явуулж, хоёр хүнийг нэр дэвшүүлэн УИХ-ын даргад хүргүүлсэн. УИХ-ын дарга хариуд нь “АТГ-ын дарга, дэд даргыг томилох чөлөөлөх эрх нь УИХ-д бий. УИХ АТГ-ын даргыг чөлөөлөх шийдвэр гаргаагүй” гэж хэлээд буцаасан. Нэг нь АТГ авлигын хэрэгтэй тэмцэж чадахгүй байна гээд, нөгөө нь тэмцэж байгаа гээд суугаад байдаг. Яг үнэндээ хууль нь ийм байхад тэнд хэн ч байгаад “Авлигатай тэмцэх” боломжгүй юм байна гэдгийг бид бүгдээрээ 10 жил харлаа, үзлээ. Харин хэн хүчтэй байна, тэрний нөмөрт хоргоддог, хий гэснийг нь хийдэг, хийсэн болж харагдахыг хичээдэг тийм л байгууллага болж.

Саяхан “мандсан” 1,3 сая ам.долларын хэрэг ч гэсэн ялгаагүй мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн зодоон гэдэг яриа үнэн байх талтай. Авлига авсан гээд байгаа цагдаагийнхнийг барьж хорисны дараа авлига өгсөн гээд байгаа хятадууд нь бүгд хилээр гараад явчихсан. Монголын хилээр ороод ирвэл бариад авах нь тодорхой учраас тэд эргэж ирэхгүй нь тодорхой. Харин уул уурхайн лиценз нь манай бас нэг “олигархийн” гарт очих биз. Манай хууль, хүчний байгууллагууд иймэрхүү “дээрмийн” ажиллагаанд оролцож байсан нь ямар анхных биш дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 15 цаг 53 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 16 цаг 57 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 16 цаг 58 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 16 цаг 59 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 17 цаг 0 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 17 цаг 1 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 17 цаг 3 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 17 цаг 6 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 17 цаг 9 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 17 цаг 24 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 17 цаг 47 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 17 цаг 53 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 19 цаг 15 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 22 цаг 3 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 22 цаг 6 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 22 цаг 10 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 22 цаг 12 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 22 цаг 14 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 22 цаг 16 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 22 цаг 17 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top