x

Л.Энх-Амгалан: ЕБС-ын сурагчдын 95 хувь нь дээд боловсрол эзэмшихээр элсдэг тогтолцоо дэлхийд байхгүй

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Төсөл өргөн мэдүүлсний дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэвлэлийнхэд уг хуулийн үзэл баримтлал, ач холбогдолыг танилцууллаа.

Тэрээр "Засгийн газраас мэргэжлийн боловсролын тогтолцоог шинэчилж байгаа. Дээд боловсролын тогтолцоо мэргэжлийн боловсролын тогтолцоог залгисан. Техникийн болон мэргэжлийн боловсролын тогтолцоог бий болгох боломжийг хомс болгосон гэж хэлж болно. Ерөнхий боловсролын сурагчдын 95 хувь нь дээд боловсрол эзэмшихээр элсэж байна. Ийм тогтолцоо дэлхийд байхгүй. Зөв тогтолцоо бол ЕБС-ийн сурагчдын 30-40 хувь нь дээд боловсролыг сонгодог. Бусад нь мэргэжлийн болон техникийн боловсролоор дамжиж цаашаа дэвшдэг. Их, дээд сургууль төгсөж байгаа 30 хүүхдийн нэг нь ажлын байртай болж байна. Харин МСҮТ төгссөн зургаан хүүхдийн дунд нэг ажлын байр байна.

Засгийн газрын шинэ сэргэлтийн зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд 55 мянган инженер техникийн ажилтан хэрэгтэй байна. Улс оронд хэрэгтэй байгаа мэргэжлээр элсэлт явуулдаггүй, хөтөлбөр байдаггүй сул тал бий. Тиймээс үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. 

Мэргэжлийн боловсрол халамжийн тогтолцоо мэт болсон гэдгийг та бүхэн мэднэ. Мэдээллийн системийг цэгцэлж, мэргэжлийн болон дээд боловсрол дээр байгаа давхцалыг арилгана. Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах өөрчлөлтийг хуульд орууллаа.

Хүүхэд сургуулиа төгсөөд ажилтай болдог тогтолцоо руу орох өөрчлөлтийг хуульд оруулж байна. Дипломтой ажилгүйчүүдийг бэлддэг сул тогтолцоо бий учраас мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог дээд боловсролтой уялдуулж шинэчлэх шаардлага үүсэж байна. 

МСҮТ, политехникийн коллежийн төгсөгчид дээд боловсролын сургалтын байгууллагад кредит тооцуулж, шатлан суралцах боломжоор хангана. МСҮТ-д 2.5 жил сурдаг байсан бол гурван жил болгож байгаа. 2.5 жил суралцаад төгсөхөөр насанд хүрээгүй гээд 1-1.5 жил хөдөлмөр эрхэлж чаддаггүй. 

Үр дүнд суурилсан санхүүжилтийг бий болгоно. Мэргэжлийн багш нарын ур чадвар, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал сайжирна гэж ойлгож болно.

Манай улсад 77 МСҮТ бий. МСҮТ бүр дээр 50-70 хүүхдийн хийдэл байгаагаас 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байна.

МСҮТ-д нийт 4,700 хүүхдийн регистрийн дугаарын давхардал байгаа. Тухайн салбарыг хариуцаж байсан хүмүүстэй хуулийн хариуцлага тооцно" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 34 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 1 цаг 38 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 1 цаг 38 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 1 цаг 40 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 1 цаг 41 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 1 цаг 42 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 1 цаг 44 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 1 цаг 46 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 1 цаг 49 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 2 цаг 4 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 2 цаг 28 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 2 цаг 34 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 3 цаг 56 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 6 цаг 44 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 6 цаг 46 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 6 цаг 51 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 6 цаг 53 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 6 цаг 55 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 6 цаг 56 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 6 цаг 58 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top