Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталлаа. Энэ үеэр гишүүд сайд нараас асуулт асууж, захиас хэлэв.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Эрчим хүчний сайд саяхан ирэх өвөл эрчим хүчний нийлүүлэлт дийлэхгүйд хүрч магадгүй гэсэн. Улаанбаатар хот дулааны доголдолтой байж магадгүй гэдэг мэдэгдэл хийсэн. Цахим үндэстэн битгий хэл цахилгаангүй үндэстэн болчих гээд байгаа энэ үед Эрчим хүчний сайдад маш их найдаж байгаа. Эрчим хүчний салбарт томоохон өөрчлөлт орно гэж хүлээж байна.
Эрчим хүчгүйгээр үйлдвэржсэн улс болно гэж юу байх вэ. Ганц урагшилж байгаа нь Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц. Гэхдээ баруун бүсийн хэдэн аймгуудад л хүртээмжтэй" хэмээв.
Сэтгэгдэл (1)