x

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх ёстой. Миний улстөрийн байр суурь ухрахгүй

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүн болон бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ерөнхий сайдаас асуух асуулт байна. Бараг нэг жилийн өмнө таниас асууж байна. Та парламентийн ардчилалыг дэмжих үү гэж. Та тогтолцоог сайжруулах чиглэлээр алсыг харсан, улс орныхоо эрх ашгийг бодсон зоригтой алхам хийх болно оо гэж байсан. МАН-ын дарга, Ерөнхий сайд та яг энэ амлалтдаа хүрэх үү? Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар хоёр шийдвэр гарсан. Нэгт нь сонгуулийн тогтолцоог пропорценаль болгож явуулах боломжтой гэдэг эцсийн шийдвэр. Хоёрт нь парламент давхар дээл өмсөж болно, өмсөхдөө олон улсын жишгийн дагуу УИХ-ын гишүүдийн тоог өсгөх, эрх мэдлийн хяналт тэнцвэрийг хангах байдлаар явах ёстой гэсэн. Ийм л байдлаар шийдвэр гарсан. Ийм л итгэл үнэмшлээр миний бие нэмэлт мэдээлэл гаргаж явсан байдаг. Гэтэл өнөөдрийн оруулж ирж байгаа асуудал 21 сайд байна. Цаашаагаа яаж энэ хяналт, тэнцэлээ хангах вэ? Энэ ганц өнөөдрийн асуудал биш. Ирээдүйн тогтолцооны асуудал. Энийг л бүгд бүтэн жил ярьсан. Үүнийг хийх улстөрийн эр зориг танд байна уу. АН энэ засгийн газарт орох уу? Хүн нам орохгүй гэдгээ хэдийн хэлсэн" гэлээ. 

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сонгодог парламентийн тогтолцоо руу явах миний улстөрийн байр суурь өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй. Цаашдаа сонгодог парламентийн засаглал руу бид алхам, алхамаар явах ёстой. Монгол улс парламентийн засаглалтай ардчилсан улс байх ёстой. Би Ерөнхий сайд болчихоод үүнийг ярьж байгаа юм биш. 2019 оны ҮХНӨ дээр ярьж байсан, 2016 онд ч ярьж л байсан. УИХ-ын гишүүдийн өсөлтийг бид зардал гэж хардаг. Тийм биш. Мэдээж хэмнэх зүйлүүд байна. Данхаасан төрийн өмчит газруудыг цомхон болгох ёстой. Төрийн том нүсэр бүтцийг багасгах ёстой. Гэхдээ тусгаар тогтнолоо хэмнэл болохгүй. Асуудлаа шийдэх тухайлсан бүтцийг хэмнэж болохгүй. Туйлширсан асуудал. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх ёстой. Улстөрийн олон намууд орж ирэх ёстой" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөг төвлөрсөн, иргэд өөрийн хуримтлалыг И Монголоос харах боломжтой 13 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 1 цаг 18 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 1 цаг 18 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 1 цаг 20 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 1 цаг 21 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 1 цаг 22 мин Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгох саналыг 100 мянган иргэн дэмжвэл УИХ-аар хэлэлцэнэ 1 цаг 23 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 1 цаг 26 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 1 цаг 29 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 1 цаг 44 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 2 цаг 7 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 2 цаг 13 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 3 цаг 35 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 6 цаг 24 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 6 цаг 26 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 6 цаг 31 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 6 цаг 32 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 6 цаг 34 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 6 цаг 36 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 6 цаг 38 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top