x

Зафер Атеш: Архангай аймгийн нутаг дэвсгэрээс шинэ олдвор нээснийг дуулгахад таатай байна

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга ноён Элчин сайдтай дахин уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, манай хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч олон зууны тэртээгээс түүх, соёлын хэлхээ холбоотой явж ирсэн. Бид Бүгд Найрамдах Турк Улсыг манай “гуравдагч хөрш” хэмээн үзэж, харилцаагаа өргөжүлэхийг чухалчилдаг гэж уулзалтын эхэнд тэмдэглэв.

Тэрээр, саяхан Орхоны хөндийд ажилласан талаар дурдаж, манай хоёр улсын хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид өнгөрсөн зургадугаар сард Аладагийн ордон хэмээх 13-р зууны Монголын эзэнт гүрний Ил Хант улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү хааны 1265 онд байгуулсан хотын туурийг илрүүлэн, археологийн хайгуулын ажлыг амжилттай явуулж байгаад баяртай байна гээд энэхүү ажлыг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Элчин сайд Зафер Атеш эдгээр археологийн судалгааны ажилд хамгийн их дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа УИХ-ын даргад талархал илэрхийлээд Архангай аймгийн нутаг дэвсгэрээс шинэ олдвор нээснийг дуулгахад таатай байна гэв. Тэрээр, хоёр хоногийн өмнө зарласан уг олдвор нь Монгол Улсын Номгон хэмээх газарт байрлах түүхт Отукений дурсгалт газарт явуулсан хамтарсан малтлагын үр дүнд Түрэгийн хоёрдугаар хаант улсыг үүсгэн байгуулагч Кутлук Илтериш хааны үед хамаарах хөшөө дурсгалын цогцолбор юм. Энэхүү хөшөө дурсгалын цогцолбор газар нь 1889 болон 1897 онуудад Монголын газар нутгаас олдсон Орхоны бичээс (Культигин болон Билгэ хааны дурсгал)-нүүдийн дараа орох гурав дахь чухал нээлт болсон. Турк-Монголын хамтын ажиллагааны илэрхийлэл болсон энэхүү түүх, соёлын өвийн нээлт нь манай хоёр улсын түүхэнд шинэ хуудас нэмж байгааг онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү түүхэн чухал ач холбогдолтой мэдээлэл сонсоход туйлын баяртай байна гээд түүх, соёлын өвийн чухал хэсэг болсон эдгээр хөшөө дурсгалт газар нь манай хоёр улсын хамтын ажиллагааны хамгийн чухал талбар байх болно гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 46 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 47 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 48 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 49 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 50 мин Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгох саналыг 100 мянган иргэн дэмжвэл УИХ-аар хэлэлцэнэ 52 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 55 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 58 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 1 цаг 13 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 1 цаг 36 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 1 цаг 42 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 3 цаг 4 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 5 цаг 52 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 5 цаг 55 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 5 цаг 59 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 6 цаг 1 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 6 цаг 3 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 6 цаг 5 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 6 цаг 6 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 6 цаг 9 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top