Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн байгаль, археологи, үнэт металл зэрэг үзмэрүүд дундаас хүннү гүрний үеийн түүхийн дурсгал олон хүний анхаарлыг татаж байна. Тус музейд хадгалагдаж буй хамгийн онцлох үзмэрийн нэг бол 2200 гаруй жилийн өмнөх хүн болон адууны араг ясны хамт олдвор юм.
Уг олдворыг 1991 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумаас олсон бөгөөд тухайн хүний ясны өндөр нь 2.2 метр хүрч байгаа нь эртний хүннү үеийн хүний биеийн хэмжээ ямар байсныг харуулж байгаа ховор жишээ юм. Судалгаагаар энэ нь ойролцоогоор 40 орчим насны эрэгтэй хүний араг яс болохыг тогтоосон байна. Ясны хажууд нь тухайн хүний унаж явсан адууны яс ч хамт олджээ.
Хүннү гүрэн манай тооллын өмнөх хоёрдугаар зуунд оршин тогтнож байсан тул уг олдвор нь МЭӨ 200 оны үеэс буюу өнөөгөөс 2224 жилийн өмнөх үед хамаарах археологийн үнэ цэнтэй дурсгалд тооцогдож байна.
Эх сурвалж: МNB, Selenge.mn, Нэгдсэн музей