x

Ч.Өнөрбаяр: УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө өргөдлөө өгөөд огцрох ёстой

Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Өчигдөр Монгол Улсад хууль байхгүй гэдгийг нотолсон үйл явдал боллоо. Эрх баригчид Үндсэн хуулийн дээгүүр яаж гишгэж байгаагаа ил тод харууллаа. Хууль дээдлэх зарчим булшлагдаж байгаа гэдэг үүднээс харамсалтай байна. УИХ бүлгийн даргыг сонгохтой холбоотой хууль баталсан. Бүлгийн нийт гишүүдийн олонхоор бүлгийн даргыг сонгож, чөлөөлөх асуудал юм.

Гэтэл зургаан гишүүн оролцоод бүлгийн дарга сонгосныг УИХ-ын дарга Г.Занданшатар баталгаажуулж, уншиж сонсгож байна. Нийт гишүүн гэдэг нь бүлгийн бүх гишүүнийг хэлэлцэх болохоос биш зургаан гишүүнийг хэлэхгүй. Энэ тохиолдлыг яагаад нийт гишүүн гэж үзэж байгааг Г.Занданшатараас асуумаар байна. Үнэхээр нүүр улаалаа. Хууль зөрчиж гаргаж ирсэн тоглоомын бүлгийн даргадаа яаж Үндсэн хуулийг дээдэлж ажиллаарай гэж захиж чадаж байна аа.

Ийм байдлаар АН-ын бүлэг болон хууль дээдлэх зарчмаар тоглож байгаа нь харагдаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө өргөдлөө өгөөд огцрох хэмжээний асуудал гэж үзэж байна. Өргөдлөө өг. Эрх баригчдын үг, үйлдэл зарчим нь яагаад дандаа зөрдөг юм. Монголын ард түмэн санах ойтой бүгдийг мэдэж байгаа. Та нар улс төрийн тавцангаас бүхэлдээ арчигдаж магадгүй, нэг л өдөр улс төрийн хариуцлага бууна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад АН-ын тоглоомын бүлэг эрх баригчдад хэрэгтэй. Зориудаар тоглоомын бүлэг гаргаж ирээд дараа нь санал гаргах гэж байгаа. Тэр дүрд нь хамгийн сайн тоглож чадах хүн нь О.Цогтгэрэлийг гэж үзэж байгаа юм байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 1 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 1 цаг 41 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 14 цаг 12 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 14 цаг 54 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 15 цаг 7 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 20 цаг 46 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 22 цаг 42 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top